Тээврийн хэрэгслийн дугаараа хаяж гээгдүүлсэн тохиолдолд торгууль болон холбогдох бичиг баримтуудын хураамжийг төлж байж нөхөн авахаар Авто тээврийн үндэсний газар /АТҮГ/-ын журамд заажээ.
Тодруулбал, Автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар, гэрчилгээг нөхөн олгох тухай хуулийн 6.8-д "Улсын бүртгэлийн дугаарыг нөхөн олгох тохиолдолд улсын тэмдэгтийн хураамж, үйлчилгээний хөлс төлсөн баримтыг үндэслэн нөхөн олгоно" гэжээ.
Ингэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлж, хүсэлт өгөх шаардлагатай болдог аж.
Ингээд Авто тээврийн газарт торгуулийн мөнгө болох 45000 төгрөг төлж, гээсэн улсын дугаараа хэвлэлүүлэх 25000-50000 төгрөгийг төлж авдаг байна. Түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 14.7.12 зааснаар Улсын бүртгэлийн дугааргүй, тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж тус тус заажээ.
Тэгвэл уг журам Дарханы замд ч үйлчилсээр байгаа нь иргэдийн дургүйцлийг төрүүлээд байна. Учир нь сонгууль болгоноор засна гэж яригддаг ч хийгдсэн ажилгүй, жил ирэх тусам нөхцөл байдал нь муудсаар байгаа уг замд эрдэнэт хүний амь, эд хөрөнгөөрөө хохирсон иргэд цөөнгүй бий.
Гэтэл Улаанбаатар-Дархан чиглэлийн дэржигнүүр ихтэй, бартаат замаар зорчих явцдаа тээврийн хэрэгслийн улсын дугаараа гээж үрэгдүүлсэн тохиолдолд дээрх журмын дагуу торгууль төлж, холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлж, цаг заваа үрэн байж автомашины улсын дугаарыг сэргээлгэн авах аж.
Өөрөөр хэлбэл, Зам тээврийн аюулгүй байдлыг хангаж өгөөгүй байж, гарч болох эрсдэлээс торгууль авч буй нь иргэдэд хүндрэл болж байна. Иргэн автомашины улсын дугаарыг санаатайгаар унагаж гээгдүүлнэ гэж байхгүй биз. Гэтэл замын эвдрэл, гэмтлээс үүдэлтэй энэ мэт асуудал дээр торгууль авч, хэдийнээ бүртгэлтэй бичиг баримтуудыг нэхэмжилж, торгож буй энэ мэт утгагүй журамд зохицуулалт хийх зайлшгүй шаардлагатай болжээ.
эх сурвалж : Isee.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
Н.Учрал: Төсөв байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ тэгш хүртээж, эдийн засгаа сэргээхэд чиглэлээ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны цахим бүртгэл эхэлнэ
"Аюулгүй сургууль" үндэсний хөтөлбөрийн хүрээнд "Хүүхэд хамгаалагч цагдаа" төслийг хэрэгжүүлж эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ
192.82.67.162
Сайн ажиллаж байгаа гэж үзээд л ийм засаг одоо хүртэл ард түмнээ доромжилсоор л байгаа юу. Эсвэл хүчээ нэгтгээд ард түмний амийг тагласан уу?
Хариулах139.5.218.133
Энэ чинь харин дээрэм биш үү.
Хариулах66.181.160.57
Unen soliotoiiiiiiii Yun darhan minii medhiin umnugovi -ulaanbaatar hoorondoh har zam umnugoviin tuviin zasmal zamuudad nomer baitugai ard suusan zorchigch emegtein damsk suga suga usreed unaad ugdiinshdee er ni ene har zam gadaadad ymar baidiin bol busd aimguudad hir baidiin bol umnugovid l lav boroo orvol tsul nuur Dalai met us togtono ereg Ganga shalga shuuduugui l bolhoos derjignuur ovon tovon hereg baihgui shuu shud muutai hunii shud bol mult mult l undiin zasmal zam gej iim yum baidiimuu gadaad dotoodod ih yvsan yum uzsen humuus ni dugraach heleech
Хариулах202.55.188.106
zamaa hun shig yanzalchaad daraa ni avah yumaa bodvol yasiin hogiin mal ch tooj yavhaargui zamtai bj avhaal urdaa baridag yazar turj uhsen setgehuitei humuus ve
Хариулах192.82.84.179
Замын муу осол зөрчил, номер дугаар гээхэд огт хамаагүй. Хотын хөдөлгөөний дүрмэнд ,, тээврийн хэрэгслэлийн хурдыг үзэгдэх орчин, замын нөгцөл байдал хөдөлгөөний нягт сийрэнийг харгалзан тохируулж явах үүрэгтэй,, гэж байсан даа.
Хариулах150.129.142.126
Номер байтугай амиа гэр бүлээ алдаж байна шүү дээ
Хариулах150.129.142.126
Энэ ер нь эрүүл нийгэм үү
Хариулах202.126.89.14
Энэ арай шулж дуусахгүй эзэн хүн ямар санаатай л хаяв гэж өөрөө гээчихээд байхад тжр татвар хураалгадаг мөнгө бол илүү байнга иргэдээ шулж мөлжиж дуусахгүй юмаа
Хариулах202.126.88.86
Ymar shaatsan pizda we ene tolgoilj bga sda naraas ajilaa hiitel horooh heregtei
Хариулах66.181.181.128
Эд хөрөнгө амь насаа бусдад даатгаад үхвэл зам руу буруугаа чихдэг. Авсан машиндаа тааруулаад хурдаа тохируулж болохгүй гэж үү?
Хариулах66.181.187.149
Үнэн шүү
Хариулах202.55.188.124
Сонголтынхоо үр шимийг хүртээд, олон юм хуцалгүй торгуулиа төл.
Хариулах202.126.90.99
Iim aimar zamaar asuudal gargalgui ywj bgada barlaj bhad bas yun nomeriin torguul we ehnii udaa sanuulna gsn zaalt yr ni bnuu sanuulad daraa ni torgo ene zamaa chanartai hiihee bod
Хариулах66.181.161.96
замийн эвдэрлээс болж амь нас эрүүл мэнд эд хөрөнгөөрөө хохирсон иргэд хаанаас нөхөн олговор авах вэ тэгж торгоно гэж байхаар тэгж нөхөн олговор олгон гэж бичээч
Хариулах64.119.27.249
Арай. Дэндүү юм аа
Хариулах