ТУЙЛАГСАД 2 Баян-Өлгий Д.Баурыжаны мэдлийнх болчихож
Монгол Улсын хууль, тогтоомжийг үл тоодог төсвийн ерөнхийлөн захирагч нарын тансаглалын талаарх мэдээллийг бид цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа Баян-Өлгий аймгийн шилэн дансны мэдээллийг хараад Засаг дарга Д.Бауыржан болон ЗДТГ-ын дарга Б.Мухамед нар энэ улсын хуулийг хэрэгжүүлдэггүй, тансаг юм гэх ойлголттой боллоо. Баян-Өлгийн дарга нарын тухайд өмнө нь төрийн байгууллагуудын удирдах албан тушаалд өөрийн хамаатан болон овгийн хүмүүсээ “шахаж” ургийн модоо төрд чихэж байна гэх мэдээлэл олон ирж, тэдгээр нь ч нотлогдсоор ирсэн. Харамсалтай нь хариуцлагын тогтолцоо нь аль хэдийн үгүй болчхоод байгаа. Энэ удаа ч мөн л ялгаа алга.
Уг нь өнгөрөгч тавдугаар сард Төрийн хэмнэлтийн тухай хуулийг баталж, хэрэгжүүлж эхэлсэн. Тиймээс ч гурван сараа дараа буюу хэдхэн хоногийн өмнө Засгийн газрын хуралдаанаас энэ хуулийн хэрэгжилтийг шалгахаар болсон. Харамсалтай нь Ерөнхий сайдад доль цохисон Засаг дарга нар хэмнэх байтугай харин ч эсрэгээр нь баяр, ёслолоор цацаж байгаа бололтой юм. Жишээлбэл, тус аймгийн хувьд Спортын XV наадамд зориулж есөн сая төгрөг, Хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулж 9.5 сая төгрөг зарцуулжээ. Өнгөц харвал хүүхдүүдийн эрх, тэдний хөгжлийн төлөө багагүй зүйл хийдэг мэт харагдах биз. Гэвч Элсэлтийн ерөнхий шалгалтын онооны жагсаалтаас харвал сүүл мушгиж, 21 дүгээрт эрэмбэлэгдсэн. Товчхондоо тэд хүүхдийн сурч, мэдэх, хөгжихөд бус өөр зүйл хөрөнгө үрдэг болох нь харагдах биз.
Түүнчлэн мань дарга нар долоодугаар сард баяр наадамд зориулж 8.4 сая, Архидалтгүй Монгол хөтөлбөр хэрэгжүүлэхийн тулд таван сая төгрөг гэхчлэн үрж л сууна.
Зөвхөн шилэн дансанд тусгасан нь энэ боловч өөрөөр ямар зарлаг хэрхэн гаргасан хийгээд бусад тансаглалыг Ерөнхий сайдын үүргийг биелүүлэх Ажлын хэсгийнхэн олж тогтоох биз. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мань дарга нартай ямар хариуцлага тооцож, хуулийн хэрэгжилтээ хянах юм бол.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Н.Учрал: Төсөв байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ тэгш хүртээж, эдийн засгаа сэргээхэд чиглэлээ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны цахим бүртгэл эхэлнэ
"Аюулгүй сургууль" үндэсний хөтөлбөрийн хүрээнд "Хүүхэд хамгаалагч цагдаа" төслийг хэрэгжүүлж эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ
Хоногийн хугацаанд жолоодох эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 6 гэмт хэрэг бүртгэгджээ
202.126.90.47
Bauirjan mal chig pzda shvv
Хариулах64.119.23.48
удахгүй тусгаар тогтоносон Баянөлгий гэж улс гарах байлгүй.төрөөсарга хэмжээ авахаар цаанаас нь казахстан гэж улс ард иргэдээ хамгаална гэж цэрэг зэвсэгтэй орж ирнэ дээ.
Хариулах202.126.90.47
Time