ҮСХ-ноос гаргасан сүүлийн мэдээллээр манай улсын гадаад өр 33.8 тэрбум ам.долларт хүрсэн гэх судалгаа бий. Энэ нь манайхтай ижил, дэлхийн хөгжиж буй улс орнуудтай харьцуулахад 2-3 дахин өндөр үзүүлэлт юм.
Нийт гадаад өрийг бүтцээр нь ангилбал:
Засгийн газрын өр 8.5 тэрбум ам.доллар
Монголбанк өр 2.6 тэрбум ам.доллар
Арилжааны банкуудын өр 1.6 тэрбум ам.доллар
Аж ахуйн нэгжүүдийн өр 21 тэрбум ам.доллар. Үүний 12.5 тэрбум нь Оюу толгойн өр тус тус эзэлж байна.
ААН-үүдийн авсан зээл нийт гадаад өрийн 62.3 хувийг дангаараа эзэлжээ. Үүний томоохон зээлдэгч нарт Оюу толгой, Хөгжлийн банк, Энержи ресурс, МИК, Шангрила зэрэг багтаж байна.
Мөн манай улс ирэх гурван жилд буюу 2023-2026 онд нийт 13.3 тэрбум ам.доллар өр төлбөр төлөх хуваарьтай байна.
Эргэн төлөлтийг ангилж үзвэл:
Засгийн газар 4.6 тэрбум
Монголбанк 2.1 тэрбум
Арилжааны банкууд 700 сая
Оюу толгой 2.2 тэрбум
Энержи ресурс 400 сая
Шангри-Ла 312 сая
МИК 300 сая
Бусад сектор 3.5 тэрбум ам.долларын өр төлөх юм.
“Economist Intelligence Unit” /EIU/-ийн судлаачид ирэх дөрвөн жил дефолт зарлах өндөр магадлалтай орноор Монгол Улсыг нэр цохон дурдсан. Тус байгууллагаас ирэх жилүүдэд төлөх гадаад өрийг дахин санхүүжүүлэхэд дотоодын өндөр инфляц, төгрөгийн ханшийн сулрал, гадаад зах зээлийн тааламжгүй нөхцөл байдал зэргээс үүдэн Монгол Улс гадаад зээлийн хүүгээ хугацаандаа төлөхөд асуудал үүснэ гэж дүгнэсэн юм.
Мөн Олон улсын валютын сангаас манай улсад дахин нэмж зээл авахгүй байх, өрийн бүтцээ өөрчлөх талаар зөвлөгөө өгсөн байдаг. 2024 оны сонгууль болон гадаад өрийн эргэн төлөлт аль алиных нь хугацаа дөхөж, нохойн дуу ойртсоор...... Үүнд эрх баригчид хэрхэх нь тэнгэр мэдэх хэрэг биз ээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны цахим бүртгэл эхэлнэ
"Аюулгүй сургууль" үндэсний хөтөлбөрийн хүрээнд "Хүүхэд хамгаалагч цагдаа" төслийг хэрэгжүүлж эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ
Хоногийн хугацаанд жолоодох эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 6 гэмт хэрэг бүртгэгджээ
ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол Улс болон ОХУ-ын төрийн тэргүүнүүд хэлэлцээ хийнэ
77.13.92.152
Javhlan said ju yriad bga jm be. Ajlaa meddeggui jm uu . Oiriin 2-3 jildee defolt bolohgui geed tv eer yriad tathi ugaagaad bhiin. Ali ni unen jm be. Herev iim hund bdald bgaa bol dahin zeel avah ymarch hereggui jm bna s de. Dotooddoo busee changa busleed l uruu tuluhuu bodoh heregtei bna de. Odoo Bam I g ireheer hytadaas baahan zeel avah geed ,uneng helsen humuusiig barij horiod bga jm bishuu. Zuv zamaar yv l daa. Buruu zamasr yvbal buzahdaa shoroo teene gedeg shuu de.
Хариулах66.181.190.41
хуцна биз ... жирийн иргэдийн тавьсан өр биш худалч, хулгайч, луйварчин улстөрчдийн тавьсан өр ...
Хариулах202.179.25.15
tiin sh dee ed nar l ulsig iim ih urund oruulchaad yahaaraa ard tumen urtui bdgiin