Хүн болгон дахин давтагдашгүй гентэй байдгийн адил тэдний сэтгэлзүйн байдал, бусадтай харилцах арга барил, өөрийгөө илэрхийлэх хэв маяг харилцан адилгүй байх нь бий. Чухам энэ ялгаатай байдлаас сэтгэл судлалын шинжлэх ухаан Интроверт /дотогшоо, хаалттай/ хүмүүс гэх ойлголт үүссэн байдаг.
Орчин үеийн нийгэмд “интроверт” буюу нээлттэй бус хүмүүсийг зожиг эсвэл сэтгэл санааны хямралаас гарч чаддаггүй гэх мэт буруу өнцгөөр ойлгох нь түгээмэл. Интроверт хүмүүсийн ерөнхий шинж нь хаалттай бас дуугай, ганцаараа ажиллах дуртай, маш цөөхөн найзтай, ихэнх цагаа аливаа зүйлийг эргэцүүлэн бодох, бодолд автахад зарцуулдаг нэг төрлийн тусгаарлагдмал зан чанартай байдаг аж. Гэсэн ч ийм байлаа гээд тухайн хүнийг гадуурхах, хэтэрхий их ярилцах гэж оролдох, өөрийгөө нээхийг шахаж шаардах нь туйлын тохиромжгүй арга барил юм.
Тухайлбал Apple компьютерыг Стив Жобс зохион бүтээсэн гэж ихэнх хүмүүс итгэдэг. Гэвч үнэндээ үүнийг бүтээхэд Стив Возниак буюу түүний хамтрагч нь чухал нөлөө үзүүлсэн байдаг. Возниак багаасаа л интроверт шинжтэй, бусадтай харилцдаггүй, хичээлдээ сайн, нойрмог хүүхэд байсан гэдэг. Түүний талаар хүн бүр мэдээд байдаггүй ч тэрээр өөрийгөө өөрчлөлгүйгээр ажилтанд хүрч чадсан. Судлаачид интроверт төрлийн хүмүүс бүтээлч сэтгэлгээ шаардсан асуудлыг шийдвэрлэхдээ бусад хүмүүсээс илүү амжилтад хүрдэг гэж үздэг.
Харин өнөөгийн нийгэмд экстроверт /нээлттэй/ чанарыг илүүд үзэх болсон төдийгүй гадагшаа чиглэсэн харилцааны соёлыг үнэлэх болсон. Уран илтгэгч, их ярьдаг, нээлттэй хүмүүс бусдад итгэл төрүүлж, өндөр сэтгэгдэл үлдээдэг.
Дэлхийн нийт хүн амын 30-50 хувь нь интроверт шинжтэй байдаг гэх судалгаа бий. Энэ нь тэдгээр хүмүүс бүгд амжилтанд хүрж чадалгүй, нийгмээс тусгаарлагдаж амьдарна гэсэн үг огт биш. Хэрвээ та хаалттай, олон хүнтэй байх дургүй бол энэ нь санаа зовох зүйл биш юм. Гагцхүү өөрийн давуу талаа таньж мэдэх, түүнийгээ хөгжүүлэх нь чухал юм шүү.
Эх сурвалж: MedicalNewsToday, Unlock
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны цахим бүртгэл эхэлнэ
"Аюулгүй сургууль" үндэсний хөтөлбөрийн хүрээнд "Хүүхэд хамгаалагч цагдаа" төслийг хэрэгжүүлж эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ
Хоногийн хугацаанд жолоодох эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 6 гэмт хэрэг бүртгэгджээ
ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол Улс болон ОХУ-ын төрийн тэргүүнүүд хэлэлцээ хийнэ
Сэтгэгдэл бичигдээгүй байна