АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси орон нутгийн цагаар лхагва гарагийн өглөө Тайванийн ерөнхийлөгчийн алба болон бусад эрх бүхий хүмүүстэй уулзах төлөвтэй байна. Тэрбээр урьд шөнө буюу өнгөрсөн мягмар гарагийн орой Тайпэй хотод ирсэн юм.
Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси энэхүү айлчлалынхаа талаар “Тайванийн ард түмний ардчиллыг дэмжих АНУ-ын амлалтыг биелүүлж байна” хэмээн мэдэгджээ. Тэрбээр БНХАУ-ын бодлого, хүний эрхийн зөрчлийг хурцаар шүүмжилдгээрээ алдартай улс төрч юм.
Харин БНХАУ-ын зүгээс дээрх айлчлалыг эсэргүүцэж байгаагаа удаа дараа илэрхийлсэн. Мөн Нэнси Пелосигийн онгоц Тайваньд газардсаны дараа БНХАУ-ын Гадаад харилцааны сайд мэдэгдэл хийхдээ “Тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа тууштай хамгаалахын тулд шаардлагатай бүхий л арга хэмжээг авна. Энэ айлчлалаар АНУ болон БНХАУ-ын улс төрийн харилцаанд томоохон сэв суулаа. АНУ маш том алдаа гаргасан. Үүнийхээ хариуг хүртэх болно” гэж мэдэгджээ.
Дээрх айлчлалтай холбогдуулан Хятадын арми өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа төдийгүй нөхцөл байдлыг эсэргүүцэн цэргийн ажиллагаа явуулж магадгүй талаар эх сурвалжууд мэдээлж байна.
Түүнчлэн Тайваний Үндэсний батлан хамгаалах яам өнгөрсөн мягмар гарагт Хятадын 21 байлдааны онгоц агаарын довтолгооноос хамгаалах хамгаалалтын бүсэд (ADIZ) нэвтэрсэн гэж мэдэгдэв.
Нэнси Пелосигийн айлчлалыг ОХУ-ын зүгээс “Энэ бол цэвэр өдөөн хатгалга. БНХАУ-ын эрх баригчдын зүгээс шаардлагатай хариу арга хэмжээ авах ёстой” гэж үзжээ.
Харин Герман улс “Хэрэв БНХАУ гал нээж, дайн эхлүүлбэл манай улс бүхий л боломж нөөцөөрөө Тайваньд тусална” гэж мэдэгдээд байна.
Эх сурвалж:BBC, CNN
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
202.131.229.246
пуужин харавсан нь хөөрсөнгүй улаан гэрэл анивчаад онигоо болов
Хариулах66.181.182.51
Хятадуудын хувьд том Ялагдал хүлээсэн Гутамшигтай үйл явдал боллоо, Хятадууд юу ч хийж чадсангүй,,,,,,
Хариулах66.181.161.63
Өө