Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлж эхлээд гурван сар болсонтой холбогдуулан хэрэгжилтийг шалгах үүргийг холбогдох байгууллагуудад өгсөн. Тэгвэл яг хамрынх нь дор “хулгайч нар” байгааг хэрхэх бол.
Учир нь, улсын баяр наадмаас хойш Өмнөговь, Сүхбаатар, Баянхонгор, Хөвсгөөл олон аймагт түүхт ойгоо тэмдэглэн өнгөрүүлсэн. Энэ бүхэнд Засаг даргын нөөцөөс багагүй хөрөнгө мөнгө гарч, Төрийн хэмнэлтийн тухай хуулийг ёстой л уландаа гишгэж наадлаа.
Уг нь хуулийн 13.3.1-т хөшөө, дурсгал, орон нутгийн угтах, үдэх хаалга барьж байгуулахыг хориглосон. Үүнийг нь аль нэг аж ахуйн нэгж хийсэн гэх байдлаар сурталчлаад өнгөрч байна. Тухайлбал, Сүхбаатар аймаг.
Бараг ой тэмдэглэсэн бүх л аймаг наадмаа телевизүүдээр шууд дамжуулж байгааг олон нийт харсан. Гэтэл Төрийн хэмнэлийн тухай хуулийн 15.1.4-т Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомж, Засгийн газрын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын шийдвэр, тэдгээрийн хэрэгжилт, цаг үеийн шинжтэй мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэх, сурталчлан таниулахаас бусад зорилгоор байгууллага, хамт олныг сурталчлах, салбарын болон байгууллагын үйл ажиллагаатай холбоотой нэвтрүүлэг, контент, баримтат болон цуврал киноны уран бүтээл зэргийг санхүүжүүлэхийг хориглоно гэж заасан байна.
Наадмын дараа намар гэдэг ч аймаг, орон нутагт наадаж, цэнгээд намрын сэрүүн, өвлийн хүйтнийг тооцоолоогүй л сууна.
Ойн баяраараа олон хүн урьж, одон медаль гардуулж буй аймгийн Засаг дарга нартаа хариуцлага тооцохгүй бол эрхэм Ерөнхий сайд таны батламжилсан дарга нар чинь татвар төлөгчдийн мөнгөөр хэтэрхий тансаг наамдам хийгээд байгаа юм биш үү.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
202.55.188.118
Хөвсгөлийн Засаг дарга гэж ёсзүйгүй харьцаа хандлага муу, бусад хүмүүсийг нохойноос дорд үздэг тэнгэрийн амьтан болсон.
Хариулах66.181.182.51
ЕС-д юун Засаг дарга нарт хариуцлага тооцох Өөрөө одоо Огцорох болсон,
Хариулах