Нэнси Пелоси Тайваньд айлчлах төлөвтэй байна

Moderator
2022/08/02

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси өнөөдөр буюу Мягмар гарагт Тайваньд айлчлахаар төлөвлөж байгаа талаар зарим эх сурвалжууд мэдээлэх болжээ. Түүний ази тивийн айлчлал Сингапураас эхэлж байгаа бөгөөд мягмар гарагийн шөнө Тайванийн аралд бууна гэж гурван эх сурвалж мэдэгдсэн байна.

Эх сурвалжуудын мэдээлснээр АНУ Нэнси Пелоси Тайваньд айлчлах талаар холбоотнууддаа мэдэгдэж эхэлсэн төдийгүй Пелоси Тайваньд байх хугацаандаа Хятадын хүний эрхийн зөрчлийн талаар шүүмжилдэг цөөн тооны идэвхтнүүдтэй уулзахаар төлөвлөсөн гэж Ройтерс агентлагт мэдээлжээ.

Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын төлөөлөгч Жон Кирби дээрх асуудлаар “Бид өгөөш авахгүй, сэлэм цохихгүй, ямар ч заналхийлэл сүрдүүлгээс айхгүй” гэж мэдэгдэж байв. Гэсэн ч АНУ-ын зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосигийн айлчлал тус улсын засгийн газраас батлагдаагүй гэж онцолж байна.

Харин Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лицянь “Пелоси Тайваньд айлчлах нь Хятадын дотоод хэрэгт бүдүүлгээр хөндлөнгөөс оролцож буй хэрэг болох бөгөөд маш ноцтой үр дагаврыг авчирна” гэж анхааруулжээ. Түүнчлэн Нэнси Пелосигийн айлчлал эхэлсэнтэй холбогдуулан БНХАУ Тайванийн ойролцоо цэргийн сургуулилт хийж байгаа юм.

Эх сурвалж:Reuters, BBC


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна