Монгол улсын хэмжээнд улсын тусгай хамгаалалттай газрын сүлжээнд болон орон нутгийн байгальорчин, аялал жуулчлалын газрын харьяанд 1000 гаруй байгаль хамгаалагч ажиллаж Байгаль орчны салбарын 30 орчим хуулийн хэрэгжилтийг хангаж ажилладаг. Үүнээс улсын тусгай хамгаалалттай сүлжээнд орон тооны болон гэрээт 470 гаруй байгаль хамгаалагч ажиллаж байна.
Байгаль хамгаалагчдын зэрэг дэв, цалин хангамж, нийгмийн хамгааллын зэрэг олон асуудлуудыг эргэн харах, судлах, шийдвэрлэх шаардлагатай байгаа юм.
Эдгээр асуудлыг шийдвэрлэхдээ зөвхөн байгаль хамгаалагчийг хувь хүн талаас нь бус “Байгаль орчны салбарын нэгж” хэмээн харж, цогцоор шийдвэрлэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл байгаль хамгаалагчдын ажлын нөхцөлийг үүрэгтэй нь холбон шинээр тодорхойлох шаардлага гарч буй. Байгаль хамгаалагчид эзгүй хээр ганц гэрээрээ ч байрших нь бий тул гэр бүлийн нийгмийн асуудалд анхаарах, орлогыг нь нэмэгдүүлэх, амь нас, эрүүл мэндийг нь ч хамгаалах асуудал хөндөгдөнө.
Судалгаагаар нийт байгаль хамгаалагчдын 30 гаруй хувь буюу 3 байгаль хамгаалагч тутмын нэг нь халдлагад өртсөн гэсэн дүн байдаг. Байгаль хамгаалагчдын эрхийг хамгаалах, хөгжүүлэх асуудал нь байгаль орчин, аялал жуулчлал, хөдөлмөр нийгмийн хамгаалал, боловсрол, соёлын зэрэг төрийн захиргааны төв байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд шийдвэрлэх боломжтой цогц асуудал юм.
Тиймээс нэн тэргүүнд байгаль хамгаалагчдыг гэнэтийн ослын даатгалд бүрэн хамруулах чиглэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ холбогдох албаны хүмүүстэй уулзалт хийж, байгаль хамгаалагчдаа даатгалд хамруулах ажлыг олон улсын байгууллагатай хамтран шийдвэрлэх, ажил хэрэг болгохоор санал солилцов. Энэхүү санаачилга хэрэгжсэнээр жилийн 365 хоногийн 280 гаруй хоногт хөдөө хээр ажиллаж байнгын эрсдэл дунд ажиллаж байдаг байгаль хамгаалагчдын амь нас, эрүүл мэндийг гэнэтийн болзошгүй аваар, ослоос бүрэн хамгаалж, эрсдлийг даатгуулах боломж бүрдэх юм хэмээн БОАЖЯ-наас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны цахим бүртгэл эхэлнэ
"Аюулгүй сургууль" үндэсний хөтөлбөрийн хүрээнд "Хүүхэд хамгаалагч цагдаа" төслийг хэрэгжүүлж эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ
Хоногийн хугацаанд жолоодох эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 6 гэмт хэрэг бүртгэгджээ
ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол Улс болон ОХУ-ын төрийн тэргүүнүүд хэлэлцээ хийнэ
Сэтгэгдэл бичигдээгүй байна