Хүчиндэх, хулгайлах, хүний биед хүнд гэмтэл учруулах зэрэг гэмт хэрэг үйлдэж ял шийтгэл эдэлсэн этгээд хүний амь хөнөөжээ

Moderator
2022/07/28

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын II багийн нутаг Өлзийтийн гудамжинд Дундговь аймгийн харьяат 57 настай, эмэгтэй “Ч” гэгч нь 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр толгойн хэсэгтээ шархтай, гадны нөлөөтэй нас барсан гэмт хэрэг бүртгэгджээ.

Уг хэргийг 58 настай, эрэгтэй “З” гэгч үйлдсэнийг шалгалтын дүнд тогтоосон ч хэргийн газраас оргон зугтсан түүнийг өнөөдөр буюу 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумаас саатуулан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Шалгалтын явцад “З” гэгч нь урьд өмнө хүчиндэх, хулгайлах, хүний биед хүнд гэмтэл учруулах зэрэг гэмт хэрэг үйлдэж, 6 удаагийн ял шийтгэл эдэлж байжээ. 


 


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.216.230
    Өчигдөр

    Ийм юмнуудыг яахаараа сулладаг юм. Тэр байх дуртай газар нь байлгахгүй. Эцэст нь хүний аминд хүрч байна. Рeцидивистүүдийг яасан гэж сулладаг юм.

    Хариулах
  • 192.82.82.184
    2022/07/28

    Odoo na muu chini garch irehguiger ywla da

    Хариулах
  • 66.181.188.167
    2022/07/28

    Цаазлах хүнээ олон түмний хүсэлтээр цаазал.

    Хариулах