Хан Хөхий уулын тэнгэрийг тайх ёслолын Төрийн элчээр Ц.Нямдоржийг томилжээ

Moderator
2022/07/28

Увс аймгийн Өндөрхангай, Цагаанхайрхан сумдын нутагт орших Хан Хөхий уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр боллоо.

 Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх уг ёслолд оролцох төрийн элч, төлөөлөгчдийн тэргүүнээр Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржийг томилсон юм.

 

Төрийн тахилгын ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтийг Төрийн элч, төлөөлөгчдийн тэргүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж уншиж сонордууллаа.

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтэд, Хан Хөхий хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолыг дөрөв дэх удаагаа ёслол төгөлдөр үйлдэж байгааг дурдав.

 Бидний өвөг дээдэс байгалийн хуулийг танин мэдэж, хувирал хэмнэлд нь ахуй амьдралаа найрсан зохируулж, жам ёсыг ухааран сэнхэрч ирсний яруу тод нэгэн илрэл нь уулын тэнгэрийг тайх ёслол гэдгийг хэллээ.

 

Байгаль дэлхийн уул ус, мод бут алив бүхэн нь амьтай, эзэнтэй хэмээн итгэн сүсэглэж, унаган нутгаа хайрлан хамгаалж, уугуул төрхөөр нь үр хойчдоо өвлөн үлдээх тухай энэхүү зан үйл нь монголчуудын түүх соёл, итгэл бишрэлийн цогцолбор гэдгийг онцлов.

 

Тийм ч учраас өвөг дээдсээс уламжлан ирсэн үнэт өв – уул ус, овоо тахилгын уламжлалт зан үйлдээ хүндэтгэлтэй хандаж, уг язгуур төрхөөр нь хадгалан хамгаалж, өвлүүлэн уламжлуулах талаар Төрийн тэргүүн Бодлого, үйл ажиллагааны хөтөлбөртөө тусган ажиллаж байгааг тэмдэглэв.

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир Хан Хөхий хайрхан уулын тэнгэрт хандсан айлтгалыг дуудан сонсгож, торгон дээр бичсэн эх хувийг Увс аймгийн музейд хадгалуулахаар өгөв.

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 183 дугаар зарлигаар Хан Хөхий уулыг Төрийн тахилгатай болгосон. Үүнээс хойш 2008, 2012, 2017 онд тус тус Хан Хөхий уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолыг зохион байгуулсан юм.

 Увс аймгийн нутагт орших Хан Хөхийн нурууны ноён оргил Алтан Дуулга нь далайн түвшнээс дээш 2,928 метр өндөртэй. 


Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 203.91.115.48
    2022/07/29

    Нямдорж төр төлөөлж болохгүй өөр хүн алга уу сэтгэл дундуур дургүй байна

    Хариулах
  • 59.153.86.117
    2022/07/28

    Ёрөнхий сайдын нэр хүнд унаж ,үүнтэй зэрэгцээд ман-ын нэр хүнд огцом унаж бгаа гол шалтгаан бол 1.Нямкаг сайдаар томилсон 2.Женког зөвлөхөөр томилсон асуудлууд шүү.

    Хариулах
    • 75.170.146.121
      2022/07/29

      дураараа хуцдаг лалар вэ. хятадуудын гар хөл болж, Монголчуудад хятад вакцин шахаж алсан алуурчны нэр хүнд уналгүй дээ

  • 66.181.189.141
    2022/07/28

    цагаандаа ч гарчээ монгол.үүлээ буудаад бороо оруулчихгүйдээ энэ өвөл увсын зүүн хэсэг зудтай бах болжээ.

    Хариулах
  • 66.181.161.37
    2022/07/28

    Нямдоржоос өөр хүн байж болдоггүй юмуу

    Хариулах
  • 202.126.90.105
    2022/07/28

    Төрийн томчууд үргүй зардал гаргаж үнэн тэнэгтэх юмаа

    Хариулах
    • 66.181.160.80
      2022/07/28

      Битгий төрөөр тоглож өөрсдөө баяжиж ханахгүй юмдаа ард түмнээ бодмоор юм даа