Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2022.07.27) Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй уулзаж, эдийн засгийн нөхцөл байдал, инфляц, үнийн өсөлт, валютын нөөц зэрэг цаг үеийн асуудлаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн эдийн засгийн нөхцөл байдал болон авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний явцын талаар мэдээлэл өгөв. Тэрбээр мэдээлэлдээ, өнгөрөгч 06 дугаар сарын сүүлийн байдлаар инфляц 16.1 хувь, Улаанбаатар хотод 16.9 хувьд хүрсэн. Үүнд дотоодын хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт 1.9 хувь, шатахуун 2.8 хувийг эзэлж байгаагийн зэрэгцээ хүнсний 373 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний 203 нь импортынх тул инфляцид дарамт үзүүлж байгааг дурдлаа. Тухайлбал, дэлхийд нүүрлэсэн эдийн засгийн хямрал, үнийн өсөлт 50 хувиар дамжиж монголд нөлөөлж байгаагаас гадна Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн төмс, хүнсний ногооны агуулахын нийлүүлэлт тасалдсантай холбоотойгоор 1 кг төмс 2400-4500 төгрөгт хүрсэн зэрэг түр зуурын хямрал нь үнийн өсөлтөд бага зэргийн цочрол өгснийг тэмдэглэв. Ирэх 08 дугаар сараас шинэ ургацын төмс, хүнсний ногооны нийлүүлэлт сайжирч, махны үнэ буурч байгаа зэрэг нь үнийн өсөлтийг саармагжуулж, инфляц буурна гэсэн хүлээлттэй байгаагаа мэдэгдсэн.
Түүнчлэн тэрбээр, Монголбанкны зүгээс бодлогын хүүгээ чангаруулсныг дурдаад 2023 оны эхний хагаст зорилтод түвшинд хүрнэ төсөөлөлтэй байна гэв. Арилжааны банкуудын хувьд зээлийн цэвэр дүн өссөн хэдий ч хурд нь саарсныг тодотгоод 2022 оны эхний нэгдүгээр улиралд зээлийн өсөлт 26 хувьтай байсан бол өнөөдөр 20 хувьтай байна. Энэ нь арилжааны банкууд орон сууцны ипотекийн зээл болон жижиг, дунд үйлдвэр, хэрэглээний зээлүүдийг маш бага гаргасантай холбоотой. Өнөөдрийн байдлаар валютын ханш 3150 төгрөгт хүрсэн төдийгүй Монгол Улсын валютын нөөц нийт 2,8 тэрбум ам.доллар болсонд шатахууны үнийн өсөлт гол нөлөө үзүүлсэн гэдгийг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн онцолж байлаа.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Дэлхийн банк болон Үндэсний статистикийн хорооноос хийсэн 2020 оны ядуурлын судалгаанд хэрэглээний зардал 10 хувиар өсөхөд ядуурлын түвшин 34.3 хувьд хүрч 211 мянган хүн ядууралд өртөх бол энэ үзүүлэлт 20 хувьд хүрэхэд ядуурлын түвшин 42.1 хувьд хүрч 465 мянган хүн хоол, хүнсний дутагдал, ядууралд нэрвэгдэх эрсдэлтэй гэсэн тооцоолол байдаг. Эдийн засгийн өсөлт удааширсан энэ цаг үед бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалж, ядуурлын түвшин нэмэгдэх эрсдэл нүүрлэх төлөвтэй байгаа тул үнийн өсөлтийг хязгаарлах талаар бодлогын арга хэмжээг цаг алдалгүй авах шаардлагатай” гэдгийг онцлон тэмдэглэсэн.
Мөн Монгол Улсын төсвийн 2022 оны эхний таван сарын гүйцэтгэлээс үзэхэд нийт зардлын 58 хувийг урсгал зардал, үүний дийлэнх хэсгийг нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмжийн зардал эзэлж байгааг УИХ-ын дарга тодотгоод цаашид нийгмийн халамжийн бодлогыг зорилтот бүлэгт чиглүүлж, төсөвт ирэх дарамтыг бууруулах, үнийн өсөлтөөс шалтгаалсан ядуу, эмзэг бүлгийн амьжиргааг хамгаалах нь чухал байгааг онцлов.
УИХ-ын дарга уулзалтын төгсгөлд эдийн засаг агшиж, бараа бүтээгдэхүүний үнэ ихээхэн өссөн, тэр нь худалдан авах чадвар, амьжиргаанд сөргөөр нөлөөлж, ядуурал, тэгш бус байдал улам даамжрах нөхцөлийг үүсэж байгаа энэ цаг үед Монголбанк Засгийн газартай хамтран бодлогын арга хэмжээг цаг алдалгүй тууштай авч, ажлаа эрчимжүүлэх үүрэг өгөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны цахим бүртгэл эхэлнэ
"Аюулгүй сургууль" үндэсний хөтөлбөрийн хүрээнд "Хүүхэд хамгаалагч цагдаа" төслийг хэрэгжүүлж эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ
Хоногийн хугацаанд жолоодох эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 6 гэмт хэрэг бүртгэгджээ
ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол Улс болон ОХУ-ын төрийн тэргүүнүүд хэлэлцээ хийнэ
202.9.40.187
Hamgiin hogiin ZG.EK.UIH ajillaj bn.Eersdee tbtan bolchihood.irgedee yduuruulaad.Medleg bolovsrol.zaluuchuud gudamjind zuvhen 76 iin ur huuhed.ehner nuhur l ender alband bn.Tgd ch hugjuulj.ajilaa hj chadahgui bn Naad muu MB ni EK.Sangiin said Javhlan gj zalit hulgaich K19 gd urgediin hadgalamjiig mash baga huutei bolgood.odoo ch hohoriosoor bn.Terbumiin hadgalamjtai 59 hunee huugii n buuruul.Ard tumnii nasaaraa huraasan 20 .0 iig bitgii huugui ashiglaad bai.Huu n bankni darga.Iim alban tushaal bhuu.Etseg huu 2 baij bolohuu.Ichij uheech.Zamdan bol medleggui.chadvargui .beerenhii.Shudarga bish.Heden irgedee zah zamvaraagui nair.naadam hiilgeed 2 sar bolno.Nair duusaad.mungegui humuus yana.
Хариулах202.9.41.120
Төр засаг нь оновчтой ажил хийхгүй бөө олохоор хэн дуртай нь үнээ нэмж байна даа .Тэгээд анхнаасаа бид хариуцахгүй гэж хэлээд сууж байдаг биз дээ
Хариулах