БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Уурхайн ухлагийн хэт бохирдолтой усыг Туул голд шууд нийлүүлж байсан зөрчлийг илрүүлж үйл ажиллагааг зогсоожээ.
Б.Бат-Эрдэнэ: "Уурхайн ухлагийн хэт бохирдолтой усыг Туул голд шууд нийлүүлж байсан зөрчлийг илрүүлж үйл ажиллагааг зогсоолоо. Байгальд хор хөнөөлгүй ажилла. Үгүй бол боль. “Вайнд Майнд” ХХК-ны ашигт малтмал олборлох үйл ажиллагааг зогсоолоо.
Туул голын сав газрын захиргааны даргын баталсан удирдамжийн дагуу сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулж буй аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаа, зөвшөөрөл, гэрээний биелэлтэд хяналт тавин ажиллаж байна.
Арга хэмжээний хүрээнд Булган аймгийн Бүрэгхангай сумын “Туулын их тохойрол” газарт ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байсан “Вайнд Майнд” ХХК нь зөвшөөрөлгүйгээр гадаргын усыг технологит ашиглаж, уурхайн ухлагийн хэт бохирдолтой усыг Туул голд шууд нийлүүлж байсан зөрчлийг илрүүлэн, нийлүүлсэн хэсгээс бохирдлын хэмжээг тогтоох зорилгоор шинжилгээнд дээж авч, ашигт малтмал олборлох үйл ажиллагааг 2022.07.26-ны өдрийн 20 цагт зогсоож шийдвэрлэлээ" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
103.229.120.189
бүр дээр л зогсоолоо гээд байсан .одоо ундны ялангуяа халуун уснаас өмхий, бас техникийн тос үнэртээд л байна. төвийн байр улсын их дэлгүүр.
Хариулах