БНСУ-ыг зорих иргэдийн анхааралд

Moderator
2022/07/27

Энэ сарын 25-ны өдрөөс эхлэн БНСУ-ын хилээр нэвтрэхэд дараах журам мөрдөгдөж эхэлнэ.  

• Гадаадаас БНСУ-д ирж байгаа бүх зорчигчид PCR болон RAT-ын баталгаажсан сөрөг хариуг биедээ авч ирэх. 

• Нисэх буудлын шалган нэвтрүүлэх хугацаанд өвчний шинж тэмдэг илэрвэл тухайн газрын шинжилгээ өгөх газарт хандах. 

• Өвчний шинж тэмдэггүй бол Солонгос улсад байрлах байр, зочид буудал эсвэл өөрийн амьдрах гэртээ очих бөгөөд 24 цагийн дотор PCR шинжилгээ заавал хийлгэх. 

• PCR шинжилгээний хариу гартал тухайн байрлаж байгаа гэр болон зочид буудалдаа хүлээх. 

• PCR шинжилгээний хариугаа аваад Q-Code вэбсайтад (https://cov19ent.kdca.go.kr) оруулна. 

• Хилээр орж ирснээс хойш 6-7 дахь өдөрт өөрөө бие даан түргэвчилсэн тестерээр шинжилгээ хийж үзэхийг зөвлөж байна. 

• Аль болох олон хүнтэй газар очихоос зайлсхийж, амны хаалт тогтмол зүүх. 

• Өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд гэртээ өөрийгөө тусгаарлаж, эмнэлгийн байгууллагад хандаж зөвлөгөө авна уу. 

2022 оны 6-р сарын 8-наас хилээр орж ирсэн зорчигчдыг тусгаарлахгүй болж, хилээр орж ирсэн өдрөөс 10 хоног өөрийгөө хянах журам үйлчилж байна. Хилээр орж ирсний дараа PCR шинжилгээ хийлгээгүй тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу 1 жил хүртэл хугацаагаар хорих, эсвэл 10 сая хүртэл воны торгууль ногдуулах журамтайг анхаарна уу.

 КОНСУЛЫН ХЭЛТЭС


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.