Цэцэрлэгийн бүртгэлийг “Е Mongolia”-аар хийнэ

Moderator
2022/07/20

2022-2023 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх Ерөнхий сайдын албан даалгаврыг гаргалаа. Тухайлбал, цэцэрлэгт хүүхдээ суралцуулах нийслэлийн иргэдийн саналыг “Е Mongolia” төрийн үйлчилгээний нэгдсэн платформоор дамжуулж зохион байгуулна. 

 Мөн орон нутгийн хөгжлийг дэмжих, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд зарим их, дээд сургуулийн үндсэн эрдмийн хичээлийг аймаг, сумдад оруулах, төрийн өмчийн их, дээд сургуулиудын бүтэц, нэршлийг шинэчлэх болон нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллага, их, дээд сургууль, коллежийн 2022-2023 оны хичээлийн жилийн эхлэх хугацаанд өөрчлөлт оруулах, хичээл сургалтын үйл ажиллагааны төлөвлөгөөнд нэгдсэн зохицуулалт хийх санал боловсруулж 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна