Үхрийн арьс товруутах өвчин ДОРНОД аймагт гарчээ

Moderator
2022/07/19

Дорнод аймагт үхрийн арьс товруутах өвчлөл бүртгэгдсэн талаар өнөөдөр НМХГ-аас мэдээллээ. Энэ мэдээллийг өгөхдөө энэ өвчин Монголд анх удаа оношлогдсон өвчин бөгөөд богино хугацаанд ялаа, шумуул болон шууд хавьтлаар халдвар тархан өвчлүүлж, мах болон сүүний гарц буурах, өвчилсөн үхрийн арьсыг 100 хувь ашиглах боломжгүй болох зэрэг эдийн засгийн өндөр эрсдэл үүсгэдэг гоц халдвар өвчин хэмээн тодотголоо. 

Тэгвэл энэ өвчин өнгөрсөн оны есдүгээр сард Дорнод аймгийн Чулуунхороот сумын хэмжээнд үхрийн арьс товруутах бүртгэгдэж, өвчлөл газар авсан.  Тухайн үед өгсөн мэдээллээр үхэр сүрэг нэгэнт арьс товруутах өвчнөөр өвчилсөн бол эдгээх, эсвэл вакцин тарих ямар ч боломжгүйг сануулж байсан юм. 

 Мал эмнэлгийн газрын даргын зүгээс үхрийн арьс товруутах өвчлөл  Монголд анх удаа оношлогдсон гэх мэдээллийг өглөө. 

Арьс товруутах өвчнөөр өвдсөн малын махыг зах зээлд нийлүүлж хүнсэнд хэрэглэх нь өндөр эрсдэлтэй гэдгийг мэргэжлийнхэн онцолж байна.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 203.91.115.50
    2022/07/19

    Zasag ni gej heden barilgiin kompaniudad gazar zarj awilgad olon Bair awsan, ajil hiideggui hugiin mahan tolgoi bainaa. Aimag ni baahan aris mahnii chenjvvd irgediin hurald ni garchihsan Dornod suirch bainaa. Tenderee bulaatsaldaad alaltsdag irgediin tuluulugchtei aimag daa

    Хариулах
  • 203.91.115.50
    2022/07/19

    Undnii us ni zewtei, Mal ni uwchtei dornod, aimgoin doctors zam ni Tam......

    Хариулах