СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ХҮҮХДҮҮД “ХӨДӨЛМӨРЧ ХҮҮХДҮҮД” ЗУСЛАНД АМАРЧ МОНГОЛ ЗАН ЗАНШИЛТАЙГАА СУРАЛЦАЖ БАЙНА

Moderator
2022/07/19

"Хөдөлмөрч хүүхдүүд" зуслангийн нээлтэд дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, дүүргийн Засаг даргын орлогч Ундармаа, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга А.Дүүдээ болон бусад албаныхан оролцлоо.

Тус зуслан Олон улсын хүүхдийн Найрамдал төвийн хөтөлбөрөөр сурагчдыг хүлээн авч байна. Зусланд амарч байгаа хүүхдүүд цагаан идээ боловсруулах, учиртай уяа зангилаа сурах, монгол гэр барих, буулгах, өвлөн биелье бүжгийн сургалт, монгол ухаан арьс, эсгий урлал, багийн ажил-багийн тоглолт хөгжлийн хөтөлбөр, оньсон тоглоом наадгай гэх мэт олон хөтөлбөрт хамрагдах юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна