Төрийн их баяр цэнгэл наадам төгөлдөр сайхан үргэлжилж байна. Өнөөдрийн баяр наадмын онцлох үйл явдал бол Булган аймгийн Могод сумын харьяат бөх, аймгийн заан Э.Энх-Амгалан тавын даваанд улсын аварга Г.Эрхэмбаярыг давж начин цолны болзол хангасан мөч байв. Ингэснээр аймгийн заан Э.Энх-Амгалан улсын начин Э.Энхбат ахынхаа цолд хүрч байгааг наадамчин олон гуниг баярын нулимстайгаар хуваалцаж байна.
Улсын Өсөх идэр, Өрнөн дэлгэрэх, Улам нэмэх начин Эрдэнэбилэгийн Энхбат нь хутгах, хөмрөх, хавирах, тохох, тонгорох, мордох зэрэг олон мэхийг даалгахаас гадна хүний мэхийг хариулах гоц чадвартай, мэдрэмж өндөртэй уран барилдаан бөх байсныг наадамчин олон дурсан ярьж байна.
Бага наснаасаа бөхийн спортыг сонирхон хичээллэж, 2009 оны Үндэсний их баяр наадамд тав даван шөвгөрч “Улсын начин” цол хүртсэн бөгөөд үүнээс хойш 2012, 2013, 2019 оны баяр наадамд дахин гурван удаа, төрийн наадамд нийт дөрвөнтөө шөвгөрсөн өсөх идэр, өрнөн дэлгэрэх, улам нэмэх чимэгтэй манлай начин, алдартай бөх байлаа. Түүнчлэн самбо, жүдо бөхийн шигшээ багт шалгаран, улс, тив дэлхийн тэмцээнд амжилттай оролцсон олон улсын хэмжээний мастер цолтой шилдэг тамирчин байсныг өнөөдөр ийнхүү дурсан санаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
"Аюулгүй сургууль" үндэсний хөтөлбөрийн хүрээнд "Хүүхэд хамгаалагч цагдаа" төслийг хэрэгжүүлж эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ
Хоногийн хугацаанд жолоодох эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 6 гэмт хэрэг бүртгэгджээ
ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол Улс болон ОХУ-ын төрийн тэргүүнүүд хэлэлцээ хийнэ
Есдүгээр сарын 1-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
66.181.160.108
dvvd.n ondor amjilt hvseyee
Хариулах66.181.160.108
Shildeg nachinaa mongoliin ard tvmen dusahgvi baihiin arggvi dvvd.n
Хариулах