СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ ДЭЭЛТЭЙ МОНГОЛ НААДАМД ШИЛДГЭЭР ШАЛГАРЛАА

Moderator
2022/07/10

 Сүхбаатарын талбайд "ДЭЭЛТЭЙ МОНГОЛ" наадам 16 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Наадмын хамгийн гол үйл ажиллагаа нь үндэсний хувцастай иргэдийн баярын жагсаал бөгөөд есөн дүүрэг, хороодын иргэд, гадаад иргэд монголын уламжлалт өв соёл, үндэсний хувцасны язгуур хэв шинж, үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэлээр гоёж оролцдог уламжлалтай. Энэ жил зургаан аймгаас иргэд зорьж ирэн оролцож байгаагаараа онцлог байлаа. 

Сонгинохайрхан дүүргийн хувьд 341 мянга гаруй иргэнтэй бөгөөд 43 хорооны төлөөлөл болсон 1700 гаруй иргэд энэхүү парадад Монгол үндэстэн, ястнуудын уламжлал шингээсэн хувцсаар гоёж оролцсон юм.

Мөн Сүхбаатарын талбайд Монгол уламжлалт гэрийг тохижуулан үзэсгэлэн гаргаж, сур, шагайн харваа, өв уламжлал ёс заншлыг иргэд олон нийтэд сурталчлан таниуллаа. Наадмын үеэр загварын үзүүлбэр, ардын болон мэргэжлийн урлагийн байгууллагуудын тоглолт болж, шилдгийн шилдэг номинациудыг шалгаруулдаг уламжлалтай. 

Нийслэлийн есөн дүүргээс шалгаруулдаг “ШИЛДЭГ ДҮҮРЭГ” номинацид Сонгинохайрхан дүүрэг шалгарсан баяртай мэдээг дуулгая. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна