Хоёр сая ам.доллар залилсан хэргээр эрэн сурвалжлагдаж байсан Б.Бямбадоржийг баривчилжээ

Moderator
2022/07/08

Өнгөрсөн оны давдугаар сарын 25-ны өдөр Худалдаа хөгжлийн банк /ХХБ/-ны ШангриЛа дахь салбараас дөрвөн этгээд бүлэглэж, хуурамч бичиг баримт үйлдэн их хэмжээний валют буюу хоёр сая ам.доллар залилсан хэрэг гарсан.

Тодруулбал, Худалдаа хөгжлийн банкны Шангри-Ла дахь салбараас 2 сая ам.доллар бэлнээр залилж, гаргуулсан байдаг. Энэ нь 5.7 тэрбум орчим төгрөг юм. Б.Бямбадорж нар нас барсан иргэний бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, гадаадын компаниас хийгдэх ёстой байсан гүйлгээг гаргуулж авсан нь энэ хэмээн эх сурвалжууд мэдээлж байлаа. Банкны ажилтнууд мөнгө залилсныг үйл явдлаас хойш нэг цагийн дараа мэдэж, цагдаагийн байгууллагад хандсан байв. Улмаар Б.Бямбадорж нарыг 2021 оны тавдугаар сарын 29-нд өөр бүлэглэсэн хоёр этгээдийнх нь хамт Маахуур толгой орчмоос олж, баривчилсан. Гэвч хэрэг шийдвэрлэх процесс хачирхалтай өрнөж, Б.Бямбадоржийг шүүхээс батлан даалтад гаргаж, гадуур байцаажээ. Ийн гадуур байцаагдаж байхдаа Б.Бямбадорж оргон зайлсан байдаг.

Тэгвэл оргон зайлсан Б.Бямбадоржийг баривчлан саатуулсан байна. Б.Бямбадорж өмнө нь ХААН банкнаас хятад иргэний бичиг баримт ашиглан 1.3 тэрбум төгрөг залилж байсан удаатай. Түүнийг Их өчигдөр Ховд аймгаас баривчилжээ



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.113.170
    2022/07/21

    chadjiishd

    Хариулах
  • 66.181.178.246
    2022/07/08

    bolj muu hulgaich, olon hunii ajil allaa daa

    Хариулах
    • 202.21.109.68
      2022/07/08

      uhsen hujaagiin mungu avaa l biz. chinii ajliig yaj alsiin pizda min?