Эрдэнэт үйлдвэр ажилчиддаа наадмын урамшуулал болгож нэг сая төгрөгийн мөнгөн урмшуулал олгохоор болжээ

Moderator
2022/07/07

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын тушаалаар энэ оны эхний хагас жилд үр бүтээлтэй ажилласан нийт уурхайчдадаа Ардын хувьсгалын 100, 101 жилийн түүхт ойн баяр наадмын урамшуулал болгон нэг сая төгрөг олголоо. 

2022 оны эхний хагас жилд үйлдвэрлэл, эдийн засгийн зорилтот түвшнээ биелүүлж, орлогоо нэмэгдүүлж, зардлаа бууруулан ажилласан тул нийт уурхайчдынхаа хөдөлмөрийг ийнхүү үнэлж  урамшуулав.

Түүнчлэн МШӨ-ний хувь тогтоолгосон хүмүүс, ахмадууд, гэрээт байгууллагын ажилчид, саяхан Эрдэнэт үйлдвэрийн харьяанд шилжсэн "Эрдэнэт медикал" эмнэлгийн хамт олон гээд нийт 10 мянга орчим хүн энэхүү урамшууллыг хүртлээ.

Энэ оны эхний хагас жилд Эрдэнэт үйлдвэр 16890.0 мянган тн хүдэр олборлож, 15553.0 мянган тн хүдэр боловсруулан үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтийг 100 давсан хувиар биелүүлж, улс орон нутгийн төсөвт 738,8 тэрбум төгрөг төвлөрүүлээд байна.


 


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 43.242.243.69
    2022/07/08

    Ter dundaa erdenetiin uulaa tvshij tulj bgq anhdagchuudaa harj vzmeeriin erdenet vildwer hogiin gazarshsd boon tsagaan shoroo bosgoj nasaaraal teriin us amanda amtlaal osloo harj vzej bga yum 1huwich bhgvi ajilvhdaa bol aimar harna busdan hamaagvi

    Хариулах
  • 66.181.191.238
    2022/07/07

    Ug ni hangalttai tsalin avdag bizdee. Erdenet uildver ooroo ulsiin baylag. Uls ooroo ard tumen gej uzvel. Ard tumnii baylagiig uhaj gargalaa geed iluu tsalin deer ni nemelt uramshuulal ogoh ni yag zov esehiig medehgui gaihnam. Yur ni mongolchuud uul uurhai baigaliin baylagiig ard tumnii dundiin omch gecheed uhaj gargasan ni hamag ur shimiig ni hurtdeg bsaar bhiin bol ard tumnii niitiin omch gej nerlehee bolivol taarna. Nadad yamarch hurtelgui yumnii omchlogch ner zuusnees toriin neriin omnoos ogch bgaa hun uhagch etgeed 2 ni omchlog. Tegeed irvel yadaj uls teriigee zarah blguidee. Yadaj ter zarsan ni boridur bolood neg ch gsn ajiltan tsalin avah biz. Zailtsan teneg sistemtei uls

    Хариулах