Таван удаагийн халдварт өвчний голомтыг удирдан ажилласан ХӨСҮТ-ийн М.Тунсагт Монгол Улсын гавьяат эмч цол олгоно

Moderator
2022/07/07

Ерөнхийлөгч салбар салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан эрхмүүдэд үндэсний их баяр наадмыг угтан төрийн дээд одон медаль гардуулж буй. 

Өнөөдөр Монгол Улсад дэгдсэн таван удаагийн халдварт өвчний голомтонд ажиллаж, эрүүл мэндийн салбарт 37 жил ажиллаж, тэр дундаа эмнэлгийн тусламж үйлчилгээг удирдан 27 жил ажилласан ХӨСҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн Дэд захирал асан, Сүрьеэгийн зөвлөх эмч, Дотрын тэргүүлэх зэргийн эмч, ХӨСҮТ-ийн клиникийн профессор М.Тунсагт Монгол Улсын хүний гавьяат эмч цол олгохоор болжээ.

Түүний хувьд дэлхий нийтэд нүүрлэсэн Коронавируст халдварын хүнд үеийг даван туулахад улсын хэмжээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангаж, удирдан зохион байгуулж байв. 


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.