Цагаан дэл уул боомтыг Гашуунсухайтын төмөр зам шиг ГАЦААХ сонирхол хэнийх вэ?

Moderator
2022/07/05

Өнөөдөр манай улсад ОХУ-ын гадаад хэргийн сайд С.В.Лавров Монгол Улсад айлчилж байна. Энэ удаагийн айлчлалаар Монгол, Оросын хилийн шалган нэвтрүүлэх боомтуудыг шинэчлэн өргөтгөх асуудал хөндөгдөнө. 

Тэгвэл хэдхэн хоногийн дараа урд хөршийн сайд нар манай улсад албан айлчлал хийхээр төлөвлөж байгааг эх сурвалжууд мэдээлж байна. Энэ айлчлалын үеэр хөндөгдөх чухал асуудал бол мөн л боомт. Гэвч шийдвэр манай эрх баригчдын унтаа, урагшгүй байдал урд хөршийнхний урмыг хугалж мэдэхээр байна. 

Тухайлбал, 2014 онд хэлэлцээ хийж, хөрөнгө мөнгөөр хүртэл тусласан Цагаан дэл уулын боомтыг нээх асуудал одоогоор гацаанд орчихоод байна.  Уг боомтыг ашиглалтад оруулсанаар Монгол, Хятад хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа сайжрах, нүүрсний экспорт, импортод шинэ гарц нээх, бүс нутгийн аялал жуулчлал хөгжих зэрэг олон талын ач холбогдолтой. Гэтэл манай тал дотооддоо хөл толгойгоо жийлсээр өнөөдрийг хүрээд байна. Уг нь энэ асуудал бол орон нутгийн иргэд, албаны хүмүүс хамтраад л шийдчих асуудал. Замаа тавиад сөрөг үр дагавар гаргахгүй байхаар тооцоолол хийгдээд боомтын ажлыг урагшлуулах бүрэн боломжтой. Бусдад бол маш амархан шийдэж, шийдэлд хүрчихээр харагдаж буй. Харин Монголчууд бид толхилцсоор өнөөдрийг хүрчихлээ.  Яг ийм байдлаар урд хөрш бидэнтэй дараагийн төсөл хөтөлбөр дээр ажиллах талаар яриа хэлэлцээр өрнүүлэхэд төвөгтэй байдал үүснэ. Яг таг болгоод гарын үсгээ зураад дэмжлэг туслалцаа үзүүлээд байхад зам тавих асуудлаа шийдэж чадаагүй угтах нь байна. Ичгэвтэр биз.  Яг л Гашуунсухайт шиг.

 Гашуунсухайт бол Монголын байгалийн баялгийн экспортын гол гарц бөгөөд улсын төсвийн бүрдэлд чухал үүрэгтэй боомт. Гэвч дотоодын үл ойлголцлоос үүдэн Гашуунсухайтын төмөр замыг 14 жил гацаасан. Тэгвэл дараагийн Гашуунсухайтынх шиг үйл явц Цагаан дэл уул боомт дээр болж магадгүй нөхцөл байдал үүсээд байна. 

Хэдхэн хоногийн өмнө туршилтаар Цагаан дэл уул боомтыг ГУРВАН хоног нээжээ. Уг туршилт ч хангалттай САЙН гэх үнэлгээг авч. Тэгэхээр цаашид 267 км замын ажлаа эхлүүлбэл орон нутгийн иргэдэд болгоомжлол дагуулж байгаа шороо тоос, манан үүсэхгүйгээр боомтоо нээх боломжтой гэсэн үг. Далайд гарцгүй орны хувьд боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлж, эдийн засгийн онцлох ач холбогдол бүхий боомтуудыг авто замаар цаг алдалгүй холбох нь өндөр үр ашигтай. 

Харин боом нээх нь Монголд ашиггүй мэтээр ойлголт төрүүлж,  хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа сайжрах, нүүрсний экспорт, импортод шинэ гарц нээхийг гацаах сонирхол хэнийх вэ гэх асуудал анхаарал татаж байна. 


Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.229.123.215
    2022/07/05

    Манай дээдсүүдэд ард түмэн үл итгэхгүй болсон бодит байдалд улсын эрх ашигтай тохирохгүйнэ. Хувийн эрх ашиг нь баригдаад байх юм нэг л бүх юманд эзэн болох насаараа ноёлох гэх юм.

    Хариулах
  • 64.119.24.231
    2022/07/05

    nutgiin humuus shiideh estoi.

    Хариулах
  • 139.5.216.136
    2022/07/05

    Цагаан дэл уулын боомтыг хэзээ ч нээхгүй. Одоо ашиглаж байгаа 2 боомтоо л өөд нь тат. Хэн нэгний захиалгаар ийм юм бичдэг сүнсгүй хүмүүс байх юм аа. Хятадын талд үйлчилж гүйсэн бурууд.

    Хариулах
  • 66.181.160.42
    2022/07/05

    хэзээ ч нээлгэхгүй байхын төлөө үхэн хатан тэмцэнэ шүү би говийн хүн та нарт манай нутаг ямар өртэй юм бэ хол очиж хуц за

    Хариулах
  • 202.21.101.155
    2022/07/05

    Oilgomjtoi yumiig hiihgyi bgaan shunaliin sedeltei Uls hugjihn tedend hamaagyi bololtoi

    Хариулах