УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Чуулганы хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар "УИХ-ын 34 дүгээр тогтоолын дагуу Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг тандан судлах ажлыг орон даяар өнгөрсөн долоо хоногт хийлээ. Иргэдийн зүгээс бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, худалдан авах чадварыг доройтуулж, амьжиргаанд сөргөөр нөлөөлж байна, ядуурал тэгш бус байдал даамжрах нөхцлийг бүрдүүлж байна гэж зүйлийг л ярьж байна. Энэ нь гадаад хүчин зүйлээс шалтгаалсан боловч, үүнийг анзаарахгүй орхих эрх УИХ-д байхгүй. Дэлхий нийтийг хамарсан цар тахал, түүнээс бий болсон тээвэр логистикийн нийлүүлэлтийн тасалдал, геополитикийн хурцадмал байдал нь 1990 оноос байгаагүй хүнд цохилтыг өгч байгаа нь тодорхой байна.
Инфляцийн түвшин 2021 оны тавдугаар сарын дүнгээр 6.2 хувь байсан бол өнөөдөр улсын хэмжээнд 15.1 хувь. Улаанбаатар хотод 16.2 хувьд хүрлээ. Төв банкны УИХ-аас баталсан зорилтоос давж гарсан байна. Инфляци 2.5 дахин өсөхөд бараа бүтээгдэхүүн, шатахууны үнийн өсөлт гол нөлөөлж байна. Үүн дотор хүмүүсийн амжиргааны гол бүтээгдэхүүн болох хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт 18 хувьд хүрсэн байна. Бүс нутагтаа хамгийн өндөр түвшинд хүрлээ.
Тодруулбал,
Төмс 970-2500 төгрөг болж2,5 дахин
Лууван 2000-4700 төгрөг болж 2,3 дахин
Ургамлын тос 4300-9500 төгрөг болж 2,5 дахин
Байцаа 3000-5200 төгрөг болж 1,7 дахин
Элсэн чихэр 2700-3750 төгрөг болсон
Атар талх 1280-1700 төгрөг болсон
1 литр сүү /Сүү ХК/ 2830-3600 төгрөг болсон
Цагаан будаа 3650-4600 төгрөг болсон
Энэ үнэн дээр тээвэр шатахууны зардал нэмэгдэж, орон нутгийн иргэдэд хүрч байна. Иймээс өнгөрсөн дөрөвдүгээр сард батласан Үнийн өсөлтийг хязгаарлах хуулийнхаа хэрэгжилтийг дүгнэн үзэж, шаардлагатай зарим арга хэмжээг судлах шаардлагатай байна. Үнийн өсөлт ирэх намар хамгийн өндөр түвшинд хүрэх магадлалтайг ОУ-ын шинжээчид анхааруулж байна. Импортоос хамааралтай манай эдийн засаг ирэх 9, 10 сар, оны эцэс гэхэд инфляцийн, нэн ялангуяа хүнсний бүтээгдэхүүний өсөлтөд ард иргэд нэрвэгдэж болзошгүй байна. Иймээс ажлын хэсэг байгуулж, үнийн өсөлтийг хязгаарлах хууль, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх боломжийг судлах хэрэгтэй байна" хэмээлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
66.181.161.15
deegvvre idej uuj hanahgv ajila hiij chadahgv archaagvi 76taida haramsaj bna ard iregde shulj hanahgvi 76taida bvvr gutaj bna ard iregde boddgv adgin amitad yumda
Хариулах