Нийслэлийн гэр хорооллын хамгийн том дахин төлөвлөлтийн "Оргил" төсөл нээлтээ хийлээ

Moderator
Өчигдөр 17 цаг 27 минут

Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 23-р хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах 315 нэгж талбарын 24 га газрыг хамарсан “Оргил” төслийг “Шинэ Барилга” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд өнөөдөр эхний ээлжийн 126 айлын орон сууцыг ашиглалтад хүлээлгэн өгч, төслийн нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн “Оргил” төсөл нь гэр хорооллын газрыг барилгажуулах ажлын хүрээнд талбарын 38 айл өрхийг орон сууцжуулсан бөгөөд цаашид батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу төсөл хэрэгжүүлэх үе шатны төлөвлөгөөнд тусгагдсанаар айл өрхүүдийг орон сууцжуулах замаар 2028 он хүртэл үргэлжлэх төсөл юм.

Төслийн А талбарын 12 га газарт 31 блок орон сууцны барилга буюу 1953 айлын, Б талбарын 12 га газарт  28 блок орон сууцны 1764 айлын орон сууц, үйлчилгээ болон өрхийн багтаамж үйлчилгээг нэмэгдүүлэх боломжтой эмнэлэг, 640 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэг, нарны тусгал айл бүрт орох, цэлгэр саруул, ногоон байгууламж, хорооллын доторх хотхоны зохион байгуулалтад авто машины хөдөлгөөн байхгүй байхаар төлөвлөсөн ба хүүхдийн спорт тоглоомын талбай, ногоон байгууламжийг иргэн бүрт хүртээмжтэйгээр тусган ерөнхий төлөвлөгөөг батлуулсан нь Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн анхны стандарт жишиг орон сууцны хороолол болох юм. Нийт 24 га газрын зөвхөн 10,9 га талбайг барилгажуулах ба орон сууцны нэгнээсээ алслах зай 80м бусад хэсэгт хүний хэрэгцээний ногоон байгууламж, мод бут, зүлэгт ногоон талбай, цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн тоглоомын талбай, спорт талбай зэрэг хүн бүрийн хэрэгцээг хорооллын нэгдсэн системд оруулан цогцлоох юм

“Оргил” төслийн хүрээнд батлагдсан ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсанаар хорооллын шинэ стандартыг хангах, стандарт орон сууцны жишиг тогтоон СХД-ийн хувьд цаашид үлгэр жишээ бүтээн байгуулалт бий болгохоор ажиллаж байна.


 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна