Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Ойн талбайн норматив, байршил батлах тухай Засгийн газрын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулсан байна.
Энэ нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх, ойн санг хамгаалах чухал шийдвэр гэдгийг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ойн ангиудыг байршил, алслагдмал байдал, хүчин чадлаас нь шалтгаалан хуваарилж байгаа. Энэ хүрээнд Засгийн газраас Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ойн дундын ангийг хоёр хуваахаар шийдсэн байна.
Монгол Улсын хэмжээнд 730 мянган га талбайд ойн хөнөөлт шавж тархсан байна. Үүнээс Хөвсгөл аймагт хамгийн их нь буюу 327 429 га талбайд хөнөөлт шавж ихээр үүрэлсэн байна. Тиймээс ойн хөнөөлт шавжтай тэмцэхэд зориулж 2 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс зарцуулах болсныг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хэллээ. Тэрбээр, “Хөнөөлт шавжтай тэмцэхэд зориулж энэ онд БОАЖЯ-ны төсөвт 650 сая төгрөг төгрөг суулгасан. Энэ хөрөнгөөр Улаанбаатар хот, Булган, Хөвсгөл, Архангай аймагт хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг хийж дуусгасан” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна