​Өсвөрийн байгаль хамгаалагч Э.Энххүслэн хүү Б.Бат-Эрдэнэ сайдтай уулзлаа

Moderator
2022/06/29

Загас тэжээх сонирхол, хоббиндоо хөтлөгдөн загасны төрөл зүйлийг андахгүй сайн судалж, мэдсэн энэ хүүг Э.Энххүслэн гэдэг. Тэрбээр одоо 13 настай, 8-р ангийн сурагч.  

Өсвөрийн идэвхтэн байгаль хамгаалагчдын төлөөлөл болж, Э.Энххүслэн хүү өнөөдөр байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэтэй уулзлаа. Цэнгэг усанд амьдардаг загас, түүний төрөл зүйл, хамгаалах асуудлаар байгаль орчны сайдтай тэрбээр санал, бодлоо хуваалцаж, байгаль орчноо хайрлан хамгаалах үйлсэд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа Э.Энх-хүслэн хүү уулзалтын үеэр онцолсон юм.

 Тэр дундаа загас үржүүлэг, ховордсон төрөл зүйл, түүнийг хамгаалах, үе тэнгийн найз нөхөддөө байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах, Монгол оронд ховордсон загас түүний төрөл зүйлийг хамгаалах асуудлаар өсвөр үеийн төлөөлөл болж, идэвхтэн байгаль хамгаалагч болох хүсэлтэйгээ ч ярив. 
Байгаль, эх дэлхийгээ хайрлан хамгаалах нь хүн бүрийн үүрэг бөгөөд Монголын ирээдүй болсон өсвөрийн үеийн төлөөлөл болсон Э.Энххүслэн хүүгийн санаачилгыг байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ дэмжиж буйгаа илэрхийлээд, өсвөрийн идэвхтэн байгаль хамгаалагч болох хүсэл эрмэлзлэлд нь талархаж, Э.Энх-Хүслэн хүүгийн цаашдын сурах их үйлсэд нь амжилт хүслээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна