“Улаанбаатар-2022” Их дуулга тэмцээнд Л.Энхрийлэн аваргын алт, М.Ичинхорлоо хүрэл медаль хүртэв

Moderator
2022/06/25

“Улаанбаатар-2022” Их дуулга тэмцээний -57 кг-ын жинд ОУХМ Лхагватогоогийн Энхрийлэн аваргын алтан медаль хүртлээ. Тэрбээр аваргын төлөө ОХУ-ын Дария Курбонмамадоваг нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялснаар Гранд Слам ангилалаас анхны алтан медаль хүртэв.

Үүнээс өмнө Л.Энхрийлэн Их дуулгаас нийт 3 хүрэл медаль хүртээд байсан. Мөн энэ жинд Женко клубийн тамирчин ОУХМ Мөнхцэдэвийн Ичинхорлоо хүрэл медаль хүртэж, Монгол Улс эхний өдрийн дараах байдлаар Монгол Улс 2 алт, 2 мөнгө, 4 хүрэл медальтайгаар тэргүүлж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна