Архидан согтуурсан аав долоон настай хүүхдийнхээ амь насыг хохироолоо

Moderator
2022/06/24

Энэ сарын 23-ны өдрийн 16:40 цагийн орчимд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах нэгдүгээр багийн нутаг Сүүжийн ус гэх газарт Хонда фит маркийн автомашин онхолдож, зорчиж явсан 7 настай С амь хохирсон байна.

Автомашины явсан маршрутыг шалгахад жолооч Д нь энэ өдрийн 11:00 цагийн үед хоёр хүүхдийн хамт аймгаас баруун хойш 45 дахь километрт байрлах Хавцгайтын аманд очиж, тэндээ согтууруулах ундааны зүйл хэрэглээд буцаж явахдаа осолджээ. Жолооч 1.55 хувийн согтолттой байсан нь тогтоогдоод байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.161.242.112
    2022/06/24

    Яасан арчаагүй юм бэ? Хүүхдээ дагуулаад жолоо барьж явсан бол архи юу гэж уудаг юм бээ? Хайран хүүхэд. Үнэхээр харамсалтай байна. Эвий дээ хөөрхий нялх үр.

    Хариулах