Дотоодын цэргийн 05 дугаар ангийн байлдагч амь насаа алдсан хэргийн талаар Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэн /ШШҮХ/-ээс мэдээлэл хийлээ.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн зөвлөх эмч Ц.Ганболд “Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ирүүлсэн тогтоолын дагуу 18 настай эрэгтэйн цогцост шүүх эмнэлгийн задлан шинжилгээг хийсэн.
Шинжилгээнд СХД-ийн хяналтын прокурор болон тус дүүргийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч болон ар гэрийн төлөөллөөс хоёр хүн оролцсон. Цогцостой хамт хагалгааны үеэр тайрагдсан ходоод ирсэн бөгөөд тэдгээрт зохих журмын дагуу шинжилгээ хийсэн.
Ходоодыг хагалгааны дараа бэхжүүлэх уусмалд хийсэн байсан. Ходоод өөрөө сунамхай эрхтэн учраас уусмалын улмаас агшиж жижгэрсэн буюу өөрчлөгдсөн гэсэн үг. Бидний хэмжсэнээр ходоод 14 сантиметр урагдсан байсан.
Талийгаачийн цогцост хийсэн гаднын үзлэгээр болон өвчний түүх дээр ямар нэг гэмтэл байхгүй байсан ба биднийг шинжилгээ хийх үед тарианы ором байсан.
Ходоод өвчлөлөөс эсвэл гэмтлийн улмаас гэмтэж болно. Шүүхийн шинжилгээний явцад бүх өөрчлөлтүүдийг фото зураг болон видео бичлэгээр баримтжуулж байгаа. Ходоодонд мэдэгдэхүйц шарх байгаагүй.
Харин хэвлийн хөндийн гялтангийн үрэвсэл нэлээн өргөн хүрээг хамарсан байсан. Илүү хариулт өгөх боломжгүй” хэмээлээ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ
Хоногийн хугацаанд жолоодох эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 6 гэмт хэрэг бүртгэгджээ
ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол Улс болон ОХУ-ын төрийн тэргүүнүүд хэлэлцээ хийнэ
Есдүгээр сарын 1-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна
150.129.140.176
ӨВЧНИЙ ТҮҮХ ДЭЭР ГЭМТЭЛ БАЙХГҮЙ ГЭНЭ ҮҮ ЭНЭ ДҮГНЭЛТ ГАРГАСАН ШИНЖЭЭЧ ӨВЧНИЙ ТҮҮХЭН ДЭЭР ЦААСАН ДЭЭР ГЭМТЭЛГҮЙ ГЭНЭ ЯГ ЮУ БИЧЭЭД БАЙГААГАА Ч ОЙЛГОХОО БОЛЬЧИХСОН БНА ДА
Хариулах150.129.140.176
ӨВЧИТНИЙ ТҮҮХЭН ДЭЭР ГЭМТЭЛ ҮҮСЭХ ХЭРЭГ ҮҮ ШАЛ УТГАГҮЙ ЗҮЙЛ БИЧСЭН БАЙХ ЮМАА АРАЙ Ч ДЭЭ
Хариулах150.129.140.176
ЯМАР УТГАГҮЙ ДҮГНЭЛТ ВЭ ГАДНЫ БИЕД ГЭСНЭЭ ӨВЧНИЙ ТҮҮХЭН ДЭЭР ГЭМТЭЛ БАЙХГҮЙ ГЭНЭ ҮҮ ӨВЧИТНИЙ ИСТОРИ ДЭЭР БИЧСЭН БИЧЭЛТ ДЭЭР ГАДНЫ ГЭМТЭЛ БАЙХГҮЙ ГЭЖ БИЧИХГҮЙ СОГТУУ ХҮН ЭНЭ ДҮГНЭЛТИЙГ БИЧЭЭ ЮУ
Хариулах192.82.85.65
hal tsereg uhaantai maluudl zodoj yaraglasan bj magadgui. Duu maani 05d alba haaj huuli sahiulah surguulid dewshij suraltsaj bsan. Engiin l neg ardiin tanil talgui l humuus. harin surgan humuujuulegch ofitseruud mundag humuus bsan shuu.
Хариулах