Бүгд Найрамдах Солонгос Улсын Тусгай хамгаалалттай газруудын удирдах газрын дарга, хатагтай Son Young-Lim, тус байгууллагын удирдлагууд, Сеораксаны байгалийн цогцолборт газрын дарга зэрэг албаны төлөөлөгчид манай улсад ажиллаж байна. Төлөөлөгчдийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга хүлээн авч уулзлаа.
Талууд Хан Хэнтийн дархан цаазат газар, Сеораксаны байгалийн цогцолборт газрын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж Зүүн бүсэд байгаль орчны хамтарсан судалгааны төв байгуулах, уул уурхайгаас үүдэн эвдэрсэн газар нутгийг нөхөн сэргээх, хоёр улсын тусгай хамгаалалттай газруудын харилцааг өргөжүүлж харилцаат хамгаалалттай газруудын тоог нэмэгдүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэн тохиров.
Монгол улс, БНСУ-ын тусгай хамгаалалттай газар нутгийн хамтын ажиллагаа 2014 онд Хан Хэнтийн ДЦГ, БНСУ-ын Сеораксаны байгалийн цогцолборт газрууд эгч дүү паркын харилцаа тогтоож гэрээ байгуулснаар эхэлсэн юм.
Хамтын ажиллагааны хүрээнд:
Уулзалтад Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын дарга Д.Батмөнх, мэргэжилтэн Т.Болдбаатар, Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Б.Хашмаргад нар оролцов.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна