Согтуурсан үедээ гурван давхраас олсоор буух гэж байгаад гацжээ

Moderator
2022/06/21

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гурван давхраас олсоор буух гэж байгаад гацжээ.

Тодруулбал, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 1 дүгээр байр гурван давхраас олсоор буух гэж байгаад гацсан байна гэсэн дуудлагыг 06.20-ны өдрийн 22:15 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 3 км замыг туулан очиход иргэн Б /58 настай, эрэгтэй/ олсоор буух гэж байгаад гацсан байдалтай байсныг 15 минут ажиллаж 22:35 цагт буулган хүргэн дүү Б-д хүлээлгэн өгчээ. Уг иргэн нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд бэртэл гэмтэлгүй аваагүй байна.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.