​ОБЕГ-аас хоёр Бригадын генерал төрлөө

Moderator
2022/06/20

Онцгой байдлын албаны 18 жилийн ойн энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 112 дугаар зарлигаар ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, дэд дарга, хурандаа Л.Болдбаатар нарт бригадын генерал цол хүртээлээ.

Онцгой байдлын алба нь ийнхүү таван бригадын генералтай боллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.87.255.130
    2022/06/21

    Тарган 2 генерал нэмэгджээ.

    Хариулах
  • 192.82.77.188
    2022/06/20

    Одоо Монгол улс Дэлхийн жишгийг дагах цаг болсон. Хамгийн эхлээд үйлчилгээний байгууллагын хувьд Цагдаа мөн Онцгойд цэргийн цол өгдөгийг болиулах ёстой. Цэргийн цолыг зөвхөн Батлан Хамгаалах салбарт л өгөх ёстой. Цагдаагийн хурандаа, Генералууд Монгол, Орос хоёрт л байдаг. Цэргийн цол өгөх журмыг Олон улсад баримталдаг голдрилд оруулах зайлшгүй шаардлагатай. Хурандаа цолыг 12-13 мянган албан хаагч захирдаг цэргийн дээд боловсролтой академи дүүргэсэн дивиз захирагчид олгодог. Генерал цолыг 3-4 дивизээс бүрдсэн арми буюу орчин үед 40-50 мянган албан хаагч захирсан Удирдлагын академи дүүргэсэн Бригад захирагчид олгодог.Тэгэхээр олон улсын жишгээр Монголд 20 орчим мянган цэрэгтэй гэж бодвол үсрээд 3 хурандаа,2 хошууч Генерал (Жанжин штаб,БХ сайд) л байх боломжтой. Боловсрол албан тушаалын хувьд ингээд бүгд тодорхой. Бие бялдарын хувьд тодорхой тавигддаг шаардлагыг хангахгүй бол шууд армиас халдаг. Юун ахлах офицер, генерал болгож Ёлкны мод шиг чимэглэх! Савхинд боолгосон гахай шиг аахилсан Монгол хурандаа 3 км бүрэн зэвсэгтэй гүйх үү? Ихэнх нь үхнэ худлаа ч юм биш.Одоо бол хурандаа генералууд гээд тоодог хүн үлдсэн гэж үү? Монголын ард түмэнд бол тэд нар зүгээр хэн ч биш. Иймд цэргийн цол өгөх журмыг Олон улсад баримталдаг голдрилд оруулах зайлшгүй шаардлагатай.!!!

    Хариулах
    • 202.55.188.46
      2022/06/20

      Ок.яг тийм