Монгол Улс 2050 он хүртэл хөгжих ерөнхий төлөвлөгөө гэх томоохон баримт бичиг бий. Уг баримт бичигт импортлогч улсаас экспортлогч улс болон хөгжих томоохон зорилт дэвшүүлсэн. Тэгвэл энэ зорилт цаасан дээрх уриа лоозон байдлаар үлдэх нь ээ.
Монгол Улсын амжиргааг залгуулдаг эх үүсвэрийн 90 гаруй хувь нь нүүрс, алт, зэс, төмрийн хүдэр. Гэвч Засгийн газрын хуудуутай шийдвэрээс үүдэн хүнд үйлдвэрүүд эхнээсээ ТЭГ зогсолт хийхэд хүрчээ.
Тухайлбал, Дарханы төмөрлөгийн үйлдвэр. Төр уг үйлдвэрийг авахдаа концесс эзэмшигч "Кью эс си" компани нь гэрээний үүргээ биелүүлээгүй, жилд 500 мянгаас доошгүй тонн хүчин чадал бүхий шууд ангижруулсан төмрийн үйлдвэр барих, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн хүчин чадлыг жилийн 300 мянган тоннд хүргэх өргөтгөл, шинэчлэл хийх, төмрийн хүдэр боловсруулж эцсийн бүтээгдэхүүн гаргах, зэрэг ажлыг хэрэгжүүлээгүй нь гэрээг цуцлах үндэслэл болсон гэж тайлбарласан. Улмаар концессын гэрээ байгуулах тухай Засгийн газрын 2015 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн 69 дүгээр тогтоолыг хүчингүй болгох шийдвэрийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 13-ны өдөр гарсан юм.
Тэгвэл эрх хүлээн авахаас өмнө нөхцөл байдал ямар байв. “Кью Эс Си” компани “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах” төслийн хүрээнд Хандгайт өртөөнөөс Төмөртэйн уурхай хүртэл 33.4 км урт төмөр зам болон ачиж, буулгах терминал барих ажлыг санхүүжүүлэх зориулалтаар 2014 онд Хөгжлийн банктай зээлийн гэрээ байгуулж, 2015 оны арванхоёрдугаар сард гэрээний нэмэлт, өөрчлөлтөөр 71.3 сая ам.доллар буюу 133 тэрбум төгрөгтэй дүйцэхүйц зээл авсан байдаг. Хуваарь ёсоор зээлээ төлсөөр 2018 оныг хүртэл 88 тэрбумыг нь барагдуулчихаад байв. Гэвч цар тахлын нөхцөл байдлаас үүдэн өнгөрсөн онуудад зээлийн төлөлтөд асуудал үүсэж эхэлжээ. Ийнхүү өнөөгийг яригдаж буй 191.2 тэрбумыг нэхэмжлэл үүсэж, "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийн эрхийг төр шилжүүлэн авсан байдаг. Энэ мөнгөний 80 гаруй тэрбум нь ханшийн зөрүүнээс үүссэн. Ийнхүү хэвийн үйл ажиллагаа нь явагдаж байсан үйлдвэр төрийн мэдэлд очсон. Үр дүнд өнөөдөр үйл ажиллагаа доголдож, бүтээгдэхүүний нийлүүлэлт тасалдаж, барилгын салбарт хүнд цохилт болж байна.
Засгийн газар эрх шилжүүлэн авахдаа үйлдвэрийн удирдлага, менежментийг сайжруулж дотоодын төмөрлөгийн хэрэгцээг тодорхой хэмжээгээр хангах, үйлдвэрлэлийн ажлыг тогтмолжуулахад анхаарч ажиллах ам өгч байв. Тэгвэл өнөөдөр Монгол Улсдаа хар төмөрлөгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хамгийн том компани үйл ажиллагаа нь доголдож эхэллээ. Барилдахаасаа таахалзах нь их гэдэг үгийг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн эрх шилжүүлэн авсан Засгийн газарт хандаж хэлэх хэрэгтэй болов уу?
Монгол Улсын металлургийн салбарт анхдагч болох Дарханы төмөрлөгийн үйлдвэр 20 гаруй жилийн түүхтэй. Хүнээр бол үйлдвэр эрийн цээнд хүрлээ гэсэн үг. Энэ хугацаанд Дарханы төмөрлөгийн үйлдвэр нь Монгол Улсын Металлургийн цогцолбор үйлдвэр болж, техник технологийн шинэчлэл хийн, нойтон аргаар хүдэр боловсруулах үйлдвэртэйгээр хөгжлийнхээ ид үед явж байв. Харин төр хувийн өмчийг хуу хамах төлөвлөгөөний ачаар тус үйлдвэр тэтгэвэртээ гарахад ойрхон байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ
Хоногийн хугацаанд жолоодох эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 6 гэмт хэрэг бүртгэгджээ
ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол Улс болон ОХУ-ын төрийн тэргүүнүүд хэлэлцээ хийнэ
Есдүгээр сарын 1-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд хяналт, шинжилгээ хийж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
202.126.88.133
Төрд ч бай хувьд ч бай зээл авахгүйгээр энэ үйлдвэр тэр том ган цогцолборын төслийг хэрэгжүүлэхэд хэцүү. Төрийн өмчитийн тавьсан өрийг яаж төлдөг юм бол доо?
Хариулах64.119.24.161
худлаа шоу хийж байна даа санхүүгийн шалгалт дуусаад жигдэрнэ биз дээ хүний юм руу бүү санаарх зүгээр л орхи ажилчид нь дуугай байхад чи юугэхэв дээ
Хариулах103.212.116.248
Яасан ч хэцүү юм дээ, төр хамгийн муу менежер байдаг нь үнэн ш дээ, харжил байхаас даа.
Хариулах66.181.183.253
ajulchid ni jagsaad ehellee kk. Mongol Tor muu manager
Хариулах