АИ-95 бензин 300 төгрөгөөр нэмэгдэж, 3,910 төгрөг болжээ. Харин 3,440 төгрөг байсан дизель түлш 3,740 төгрөг болж өсжээ. Шалтгаан нь манай улс үйлдвэрлэгч биш, импортлогч орон учир дэлхийн зах зээлийн жишгээр ийнхүү нэмэгдэж байгааг импортлогч компаниудын зүгээс мэдээлж байна. АИ-92 авто бензиний үнэ өсөөгүй байна.
Монгол Улсад сард дунджаар 4,000 тонн АИ-95 авто бензин хэрэглэдэг. Энэ нь өргөн хэрэглээний АИ-92 авто бензинтэй харьцуулахад 10 дахин бага бөгөөд АИ-95 төрөл нь манай улсын шатахууны нийт хэрэглээний зургаа хүрэхгүй хувийг эзэлдэг байна.
Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ тасралтгүй нэмэгдэж байгаатай холбоотойгоор бусад улс орнуудад авто бензиний ханш чангарсаар байна. Тухайлбал, дэлхий даяар шатахууны үнэ дунджаар нэг литр нь 4,460 төгрөгөөр худалдаалагдаж байгаа юм. Зургаадугаар сарын 06-ны өдрийн байдлаар АНУ-д нэг литр авто бензин 4,220 төгрөгт хүрч рекорд тогтоосон бол Европын орнуудад 6,240-8,740 төгрөг, Хонконгд хамгийн өндөр буюу 9,240 төгрөгийн ханштай байна.
Өнөөдрийн байдлаар өргөн хэрэглээний АИ-92 авто бензиний үнэ өсөөгүй нь Засгийн газраас Гаалийн онцгой албан татварыг тэглэсэнтэй холбоотой хэмээн мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна