Гурван хувиас дээш хүү тооцсон ломбардуудыг торгоно

Moderator
2022/06/17

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас иргэд, хэрэглэгчдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчид /ломбард/-ийн үйл ажиллагаа нь хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд хяналт шалгалт хийжээ.

Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд “Барьцаалан зээлдүүлэх газар зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний хүүгийн хэмжээг сарын 3 хувиас, алдангийн хэмжээг өдрийн 0.2 хувиас хэтрүүлэхгүй тооцно” гэж заасан. Шалгалтаар зарим ломбард зээлийн хүүг 3 хувиас, алдангийн хэмжээг 0.2-иас хэтрүүлэн тогтоож, хэрэглэгчидтэй гэрээ байгуулах замаар хэрэглэгчийн эрхийг хохироож, хууль тогтоомжид заасан үүргээ хэрэгжүүлээгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.

Мөн барьцааны эд зүйлсийг үнэлэхдээ зах зээлийн үнээс 50-80 хувиар доогуур үнэлж авдаг, зээлийн хүү нь барьцаалсан эд зүйлээс шалтгаалан 7, 14, 21, 30 хоногийн хугацаатайгаар хүү тооцдог. Зарим барьцаалан зээлдүүлэх газар нь хугацаа хэтэрсэн хоног тутмаас алданги тооцдог, “Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний нийтлэг шаардлага MNS 5274:2017 стандарт”-ыг хэрэгжүүлэхгүй байх зэрэг зөрчил нийтлэг илэрсэн байна.

Өмнө нь албан шаардлага хүргүүлсэн боловч дахин хууль зөрчиж 3 хувиас дээш хүү тооцсон барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчид мөнгөн торгууль ногдуулж, зөрчил гаргасан барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчдэд Улсын ерөнхий байцаагчийн албан шаардлага хүргүүлж байгаа бөгөөд хэрэгжилтийг хангаж, зөрчлийг арилгаагүй байгууллагуудыг Зөрчлийн тухай хууль, Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн дагуу хариуцлага тооцож ажиллана гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдээллээ.


Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.10.22.84
    2022/07/05

    Сансар хаан хуушуур дотор байдаг ломбард 10 huwi hvvtei ih shanaltai bandi bn lee aldangi 1 huwi

    Хариулах
  • 59.153.86.66
    2022/06/18

    Ene gazariin dùgaar bnu

    Хариулах
  • 150.129.142.127
    2022/06/17

    mahnii asuudlaa lombardaar darj bgaa ymuu archaagui ch amitad boldoo

    Хариулах
  • 202.55.188.35
    2022/06/17

    10 huwiin hvvtei bn shvv dee arail dendvv

    Хариулах
  • 202.126.90.140
    2022/06/17

    Cain bainaa

    Хариулах
  • 202.126.90.140
    2022/06/17

    Sob

    Хариулах
  • 49.0.129.188
    2022/06/17

    махны асуудалаа цэгцлээчээ офшорчидоо цэгцлээчээ томчуудыг болохоор айгаад чадахгүй байгаа биз дээ

    Хариулах