Адуундаа яваад сураггүй болсон хүүгийн цогцсыг Орхон голоос олжээ

Moderator
2022/06/17

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын малчин 14 настай М энэ сарын 14-ны өдрийн 19:00 цагийн орчим адуугаа хураахаар яваад сураггүй болсон тухай мэдээллийг бид хүргэсэн. 

Тэгвэл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд хүүг  эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, өчигдөр буюу энэ сарын 16-нд  “Орхон” голын усны мандлаас цогцсыг нь олж, Сайхан сумын Цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгчид шижлүүлэн өгсөн байна. 

Эх сурвалжийн мэдээллээр адуундаа явсан талийгаач хүүгийн  унаж явсан морь нь усанд норсон байдалтай буцаж ирсэн учир ар гэрийнхэн нь Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байна. 


Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.