Урагшгүй ноёнд ухаангүй албат гэж үгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хаяглан бичвэрээ эхлүүлье. Төрийн шийдвэр судалгаа тооцоотой гарч, тасралгүй тууштай үргэлжлэх ёстой ч Засгийн газрын тэргүүн та уймраа эмгэн л шиг байна.
Таны амнаасаа огт салгадаггүй үг бол “Алсын хараа 2050” бодлогын баримт бичиг. Өнгөрсөн оны төгсгөлд Ерөнхий сайд та, чуулганы индэр дээрээс уг бодлогын баримт бичгээ танилцуулахдаа Ханги, Цагаандэл, Бургастай, Цагааннуур, зэрэг 14 боомтыг авто замаар холбож, бүс нутгийн эдийн засгийн өрсөлдөх чадварыг үе шаттайгаар сайжруулна хэмээн мэдэгдсэн.
Таны энэ мэдэлдэл зөвхөн монголд бус урд хөршийн албаныхны чихэнд хүрч, тэд нэр дурьдагдсан боомтуудаа нээхээр төлөвлөгөөгөө боловсруулж, ажлаа эхлүүлж жин тан болгож. Гэтэл Засгийн газрын тэргүүн та эргэж буцсаар явна.
Эхний жишээ, Цагаан дэл боомт. Уг боомтыг нээх таны мэдэгдэлтэй зэрэгцэн хилийн цаана зам барилга бүтээн байгуулалтын ажид хийгдэж дуусжээ. Гэтэл Ерөнхий сайд таны шийдвэр, төлөвлөгөө иргэдийн эсэргүүцэлтэй тулчихав. Асуудлын эх нь 270 км зам барих.
Одоогоос найман жилийн өмнө буюу 2014 онд хоёр улсын Засгийн газар уг боомтыг ажилуулах гэрээг үзэглэж, мөн оны 2 дугаар сарын 21-ний өдөр “Цагаандэл уул-Өлзий” боомтыг нээхийг зөвшөөрөн гадаад харилцааны шугамаар манай улсад ноот бичиг ирүүлсэн байдаг.
Үүнээс хойш хэдэн он дамжин дуншсан уг боомтыг нээх асуудал 2019 онд арайхийн шийдэлд хүрч, “Цагаандэл уул-Өлзий” боомтын бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Таван толгой-Баруун наран чиглэлийн авто замын төгсгөлөөс “Цагаан дэл уул “ боомт хүртэлх тусгай зориулалтын авто замын гэрээ байгуулагдаж, замын зураг төсөл хийгдэж уг авто замын ажлыг “Ундрах говь” ХХК концессийн гэрээгээр хийхээр болж байв. Энэ дагуу тус компани ажлаа эхлүүлэхээр кемпүүдээ байрлуулж зам барилгын ажлаа эхлүүлэх гэтэл дахин малчид иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, зарим улстөрчдийн дуу ч чангарч, ашиг сонирхлыг хонх жингэнэж эхлэв. Хонхны чимээнээр Ерөнхий сайд Өмнөговьд гүйж очин “ асуудлыг судалж үзье” гэчихлээ. Уг та судалж тооцоод бүр бодлогын баримт бичгүүддээ цаг дээр хараар биччихээгүй билүү.
Ийнхүү Засгийн газар, иргэдийн үл ойлголцлын дунд хувийн хэвшил “Хаданд хавчуулагдсан халиуны зулзага хөөрхий” гэдэг шиг болчихов. Ингэж хувийн хэвшлээ гишгэлж, хөрш оронтой хийсэн гэрээ хэлцлээ үл тоож байгаа нь Ерөнхий сайд таны хэлдэгчлэн зарчмын хувьд байж болохгүй зүйл юм шүү.
Ерөнхийдөө Ерөнхий сайд, та өөрөө боомтыг сэргээх бодлогоо “боомилчихлоо” шүү дээ.
Үргэлжлэл бий....
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ
Хоногийн хугацаанд жолоодох эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 6 гэмт хэрэг бүртгэгджээ
ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол Улс болон ОХУ-ын төрийн тэргүүнүүд хэлэлцээ хийнэ
Есдүгээр сарын 1-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд хяналт, шинжилгээ хийж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
Сэтгэгдэл бичигдээгүй байна