БНХАУ-ын Эрээн хотод цар тахал дэгдсэнээс хойш 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар коронавирусын халдварын тоо 376 болж тасралтгүй нэмэгдэж байгаа бөгөөд шинж тэмдэггүй 248 тохиолдол батлагдсан талаар тус хотын КОВИД-19 цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх шуурхай штабаас мэдээлэв.
Монгол, Хятадын хилийн Замын-Үүд-Эрээн авто замын боомтын тасралтгүй үйл ажиллагааг хангах, цар тахлын улмаас буурч буй ачаа тээврийн эргэлтийг нэмэгдүүлэх асуудлыг хятадын талын холбогдох байгууллагатай дипломат шугамаар зөвшилцөж, харилцан ойлголцож, хятадын талаас шуурхай арга хэмжээ авсны дүнд Эрээн авто замын боомтын Хуан Юй олон улсын тээвэр логистикийн бүсэд байгаа ачаатай чингэлгүүдийг эхний ээлжинд гаргаж, хоосон чингэлэгт ачилт хийх ажлыг шат дараатай эхлүүлээд байна.
Эрээн хотын Хао Ган хүнсний ногооны терминалд Монгол Улс руу экспортлох нарийн ногоо болон жимсний ачилт хийж эхэлсэн бөгөөд 2022 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс хөргүүртэй чингэлэг бүхий хүнсний ногооны экспортыг сэргээхээр болоод байна.
Өнөөдөр буюу 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Монгол, Хятадын Замын-Үүд-Эрээн авто замын боомтын "0" цэгийн чингэлэг солилцох талбайд Хятадын талаас 40 футын 37 чингэлэг, 20 футын 44 чингэлэг, нийт 81 чингэлэг, 27 импортын тээврийн хэрэгсэл байршуулсан бөгөөд Монголын талаас татан авах ажил үргэлжилж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
202.179.21.230
Хятад ногоогоо боль
Хариулах64.119.19.249
Ийм байхад ард иргэд нь цөхрөхөөс ч яахав дээ, хүнсний ногоогоо өөрсдөө тариад идэж ч чадахгүй. ТОм том зооринууд бариад түрээслүүлээд мөнгө олох хүн байдаггүй юм уу, хаа сайгүй баар дэлгүүр барьж байхаар
Хариулах