Улсын Их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар С.Амарсайхан, Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд, Үндэсний их баяр наадмын сурын салбар хорооны дарга Г.Түвдэндорж болон албаны бусад төлөөлөл өнөөдөр баяр наадмын бэлтгэл ажлыг явцтай танилцав.
Тулгар төрийн 2231, Их Монгол улс байгуулагдсаны 816, Ардын хувьсгалын 100, 101 жилийн баяр наадмыг зохион байгуулах ажил эд өрнөж буй. Хоёр жил дараалан Ковид-19-ын цар тахлын улмаас Улсын баяр наадмыг тэмдэглэлгүй өнжиж, энэ жил ийнхүү тэгш ойн баяраа өргөн дэлгэр тэмдэглэхээр зэхэж буй. Иймд Улсын Их баяр наадмыг зохион байгуулах хорооны салбар хороодын үйл ажиллагааг шалгаж, зарим хугацаатай үүрэг чиглэлүүдийг өгсөн юм.
Тодруулбал, Төв цэнгэлдэх хүрээлэнг зорих иргэдийн автомашины зорчих хөдөлгөөн, зогсоолыг хэрхэн шийдэх талаар Хэв журмын салбар хорооноос танилцууллаа. Үүнд иргэдийн автомашиныг тусгайлан бэлдсэн зогсоолд зогсоож, Төв цэнгэлдэх хүрээлэн хүртэл автобусаар үйлчлэх юм. Иймд тус үйлчилгээнд явах автобус болон, зогсоолыг сайтар бэлтгэж, иргэдэд хүндрэл чирэгдэлгүй үйлчлэхээр зохион байгуулахыг анхааруулсан юм.
Түүнээс гадна үндэсний сурын талбайг тохижуулах, шаардлагатай төсөв хөрөнгийг нэмж олгох, шийдвэрлэх үүргийг холбогдох албаныханд үүрэг болгов.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол Улс болон ОХУ-ын төрийн тэргүүнүүд хэлэлцээ хийнэ
Есдүгээр сарын 1-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд хяналт, шинжилгээ хийж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
С.Бямбацогт Монголын иргэдийн ЕХ-нд зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг хүсэв
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгааллаа
Сэтгэгдэл бичигдээгүй байна