АНУ-д хийгдсэн эмнэл зүйн туршилтаар достарлимаб хэмээх эмийн бэлдмэл нь туршилтад хамрагдсан өвчтөн бүрийн хорт хавдрыг амжилттай устгасан гэх мэдээллийг https://www.nejm.org/doi/10.10...сайтад нийтэлсэн байна
Тус мэдээлэлд " Достарлимаб хэмээх энэхүү эм нь Жемперли гэдэг брэнд нэрээр худалдаалагдаж байгаа бөгөөд эндометрийн хорт хавдрын үед хэрэглэдэг, дархлаа эмчилгээний бэлдмэл юм. Харин энэ удаагийн судалгаагаар тус эмийг шулуун гэдэсний хорт хавдрын эсрэг хэрхэн ажиллахыг хүний биед туршжээ. Туршилтыг Memorial Sloan Kettering хавдар судлалын төвийн судлаачид гүйцэтгэсэн байна.
Туршилтад шулуун гэдэсний хорт хавдартай, химийн болон цацрагийн эмчилгээ хийлгээгүй 12 өвчтөн хамрагдсан ба тэд зургаан сарын турш гурван долоо хоног тутамд достарлимабыг тариулсан байна. Зургаан сарын дараа туршилтад хамрагдсан 12 өвчтөнд бүгдэд нь хорт хавдрын шинж тэмдэг байхгүй болсон бөгөөд хавдрыг илрүүлэх хамгийн сайн шинжилгээний аргууд болох MRI, PET, дурангийн шинжилгээ, биопси хийсэн боловч алинд ч хавдар илрээгүй ажээ.
Энэхүү туршилтын эхний үр дүнгүүдээс үзэхэд өнөөг хүртэл мэдээлэгдсэн хорт хавдрын эсрэг төрөл бүрийн эмийн бэлдмэлүүдээс хамгийн үр дүнтэй нь ч байж магадгүй байна. Учир нь өмнө нь ямар ч хорт хавдрын эсрэг эмчилгээ ийм өндөр үр дүнд хүрч байгаагүй юм.
Туршилтын хугацаанд өвчтөнүүдийн дөрөвний гуравт нь тууралт гарах, загатнах, ядрах, дотор муухайрах зэрэг бага болон дунд зэргийн гаж нөлөө илэрсэн байна.
Эдгээр 12 өвчтөний эмчилгээ бүрэн дууссан бөгөөд хавдар дахин гарч ирэх эсэхийг тогтоохын тулд судалгааны багийн хяналтад байлгаж байгаа юм. Одоогоор хэнд нь ч хавдар илрээгүй бөгөөд цаашид ч хавдар илрэхгүй байх гэдэгт судалгааны баг илтгэлтэй байгаа юм" гэжээ
ЭХ СУРВАЛЖ: Данзангийн Анхбаяр хуудаснаас
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна