
Бизнесийн үйл ажиллагааг хууль эрх зүйгүйгээр төсөөлөх аргагүй. Тэр утгаараа бизнес, аж ахуй эрхлэгчид өөрийн бизнесийн үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төслийн онцлог, бизнест нөлөөлөх макро түвшний нөлөөллийг сайн мэддэг, үүсэн гарч болох эрсдлийг урьдчилан хардаг, бизнесийн шийдэлд тохирох хуулийн гаргалгааг оновчтой олж чаддаг ур чадвар бүхий хуульчдыг үргэлж эрэлхийлж байдаг.
Хууль зүйн зөвлөх үйлчилгээ авахад тухайн хуульч, өмгөөлөгч мэргэшсэн байх явдал хамгийн чухал хүчин зүйл байдаг. Бид элгээ оношлуулахын тулд бөөрний эмч дээр очдоггүйтэй адил хөрөнгө оруулалтын гэрээний асуудлаар үйлчилгээ авахын тулд эрүүгийн эрх зүйгээр мэргэшсэн хуульчид хандаж болохгүй.
Сүүлийн гурван жилийн байдлаар 186519 хэрэг маргаан шүүхээр шийдвэрлэгдсэний нэлээдгүй хэсэгт бизнесийн байгууллага нэхэмжлэгч, хариуцагчаар оролцсон байна. Бизнесийн түншүүд хамтын ажиллагаагаа эхлүүлэхдээ мэргэжлийн зөвлөх үйлчилгээг авснаар ирээдүйд үүсэх томоохон эрсдлээс хамгаалагддаг бол байнгын зөвлөх үйлчилгээг авснаар урт хугацаанд бизнесийн өсөлтөө хадгалж үлдэх томоохон давуу талтай байдаг.
“Legal service center” Хууль зүйн үйлчилгээний төвийн 20 гаруй хуульч, өмгөөлөгчид нь бизнесийн тал бүрийн чиглэлээр мэргэшсэн, олон жилийн туршлагатай, чадварлаг баг хамт олон бөгөөд сүүлийн үед хурдацтай өөрчлөгдөж байгаа орчин нөхцлийн талаар үйлчлүүлэгчиддээ мэдлэг, мэдээллийг тогтмол хүргэхийн зэрэгцээ түүнийг шийдвэрлэх арга замыг ч санал болгож хамтран ажилладаг. Үүний нэг нь 2022 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж байгаа “Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай” хуулийн хэрэгжилттэй холбогдуулан хөдөлмөрийн харилцаанд чухал зүйл болох цаг бүртгэлийн асуудлаа шийдвэрлэх шинэлэг арга зам болох “Timely” ухаалаг платформыг хөгжүүлж нэвтрүүлсэн Текстрим ХХК-д зөвлөж, хамтран ажилласан байна.
“Legal service center” Хууль зүйн үйлчилгээний төв болон “Timely” ухаалаг платформын нээлтийн үйл ажиллагаанд бизнесийн салбарын 200 гаруй төлөөлөгчид хүрэлцэн ирсэн нь тэдний салбартаа хэр хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн бэ гэдгийн бас нэг нотолгоо юм. Нээлтийн ажиллагааны хүрээнд Хууль зүйн үйлчилгээний төвийн хуульчид
-Хөдөлмөрийн харилцаан дах эрх зүйн маргаан, түүнээс сэргийлэх арга зам
-Хөрөнгө оруулалтын гэрээ, анхаарах асуудлууд
-Татварын хуулийн шинэчлэл, анхаарах асуудал сэдвийн хүрээнд илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна