"Эрдэнэс Тавантолгой" ХК-иас хариуцлагатай уул уурхайн ажлын хүрээнд НҮБ-ын хэрэгжүүлж буй "Бизнес ба Хүний эрх" төслийг Монгол Улсад анх удаа нэвтрүүлж, хүний эрхийн магадлан шинжилгээ хийх ажлыг эхлүүллээ.

Энэ ажлын хүрээнд НҮБ болон "Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо" НҮТББ-ын ажилтнууд 2022 оны 6 дугаар сарын 5-7-ны өдрүүдэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Салбарт ажиллав. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа хариуцсан захирал Карлос Эскрива Жие, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Байгаль Орчны Засаглал төслийн зохицуулагч Р.Ариунбилэг тэргүүтэй төслийн зохицуулагчид болон Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн Холбооны тэргүүн О.Туяа, тус холбооны зөвлөх Ш.Байгальмаа, Б.Хэрлэнчимэг нар уурхайн үйл ажиллагаатай танилцаж, магадлан шинжилгээний ажлын хүрээн дэх
төлөвлөгөөт ажлуудаа гүйцэтгэлээ.

Хүний эрхийн магадлан шинжилгээний төсөлд Салбарын газар нэгжийн ажилтнууд болон удирдлагууд оролцсон бөгөөд зөвлөхүүдийн ганцаарчилсан болон бүлгийн ярилцлагад хамрагдав.

Хүний эрхийн магадлан шинжилгээний төслийн хүрээнд ажилтнуудын хөдөлмөрлөх эрхээ эдлэхтэй холбоотой зөрчлүүдийг илрүүлж, арилгах, гарч болзошгүй зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбоотой мэдээлэл цуглуулсны үндсэнд эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан, ажилтны хөдөлмөрлөх эрхийг хүндэтгэх, ажил олгогчийн үүрэг хэрхэн ямар түвшинд үл нийцлийг бий болгож буйг олж илрүүлэх, эрсдэлийг бууруулах, шийдвэрлэх, хамтын бүтээмжийг нэмэгдүүлэх, үр дүнг сайжруулах зорилготой юм.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
202.9.46.16
XairAn zaluu
Хариулах