Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүхэлсүхийн санаачилга “Тэрбум мод“ үндэсний хөдөлгөөнтэй зэрэгцээд энэ хэмжээний мод тарихад шаардлагатай усны хэрэглээг шийдвэрлэх шаардлага тулгараад байгаа билээ. Манай улс дэлхийн 145 орноос цэнгэг усны нөөцөөрөө 22 дугаарт эрэмбэлэгддэг ч гадаргын усны хэрэглээ маш бага, харин гүний усны хэрэглээ хэт их учир газрын нөөц экологийн хувьд эмзэг тогтоцтой, нөхөн сэргээх хугацаа нь хэдэн зуун жил үргэлжилдэг гээд анхаарах асуудлуудын нэг болж байна. Иймд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай, үр дүнтэй хэрэгжүүлэх зорилтын хүрээнд БОАЖЯ, Монголын байгаль орчны иргэний зөвлөл хамтран “Ойжуулалт ба усжуулалт “ үндэсний зөвлөгөөнийг өнөөдөр “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв-“д эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагыг оролцуулан өргөн хүрээнд зохион байгуулав.

Уг зөвлөгөөнөөр төрийн болон төрийн бус байгууллагууд ойжуулалтын ажлыг хийхдээ усжуулалтаа хэрхэн шийдэх гарц, шийдэл, инновац, шинэ боломжийг талаар санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүлэв. “Ойжуулалт ба Усжуулалт” үндэсний зөвлөгөөнд БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга, БОАЖЯ-ны Ойн бодлого, зохицуулалтын газрын мэргэжилтэн Н.Цээпил, Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн С.Амгаланбаатар болон төр, хувийн хэвшлийн төлөөллүүд оролцов.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол Улс болон ОХУ-ын төрийн тэргүүнүүд хэлэлцээ хийнэ
Есдүгээр сарын 1-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд хяналт, шинжилгээ хийж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
С.Бямбацогт Монголын иргэдийн ЕХ-нд зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг хүсэв
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгааллаа
Сэтгэгдэл бичигдээгүй байна