Сармагчны цэцэг өвчин манайд зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэлтэй байгаа гэв

Moderator
2022/06/03

ЭМЯ-наас коронавирус халдвар, урьдчилан сэргийлэх үзлэгийн явц, сармагчны цэцэг өвчний талаар мэдээлэл хийлээ.

УОК-ын Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр “Сармагчны цэцэг өвчин баруун Африкийн орнуудад голомтолсон. Уг өвчнөөр 30 гаруй орны 550 орчим хүн өвдсөн тохиолдол бүртгэгдсэн гэж ДЭМБ-аас мэдээлсэн. Манай улс эрсдэлийн үнэлгээ хийсэн. Манай улсад зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэлтэй байна. Тиймээс сармагчны цэцэг өвчин зөөвөрлөгдөн орж ирэхээс сэргийлж, төлөвлөгөө гарган ажиллаж байгаа. Мөн хил дээрх хяналтын байгууллагууд хяналт тавьж ажиллаж байна" гэлээ


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна