Эрээн боомт маргаашнаас ажиллаж эхэлнэ гэв

Moderator
2022/06/03

Эрээн хотод коронавирусийн халдварын дөрвөн тохиолдол илэрсэнтэй холбогдуулан өчигдөр хилийн боомтыг хаасан. Мөн өнөөдөр Хятадын Луут завины баярын өдөр тохиож байгаатай холбоотойгоор хилийн боомт ажиллахгүй. Харин маргаашнаас хилээ нээнэ гэдгээ Эрээн хотын Худалдааны товчооноос мэдэгджээ. 

Өчигдөр үдээс өмнө Замын-Үүд боомтоор ачаа, суудал, тусгай зориулалтын импортын 58 тээврийн хэрэгсэл нэвтрүүлжээ. Харин үдээс хойш орох байсан чингэлэг тээврүүдийг хил нэвтрүүлээгүй байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна