Засгийн газрын шийдвэртэй зэрэгцэн Эмээлт дэх махны үйлдвэрүүд ШӨНӨЖИН хот руу мах зөөсөн гэв үү‼️‼️

Moderator
2022/06/01

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Эмээлтэд үйл ажиллагаа явуулдаг  болон экспортын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, цаашлаад хүнсний ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад шат дараатай хяналт шалгалт хийж, эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын улсын стандарт, норм дүрмийг сахиулж ажиллах, шалгалтын дүнг танилцуулахыг үүрэг болгосон. Яг энэ үйл явцтай холбогдуулан Эмээлт орчимд үйл ажиллагаа явуулдаг мах махан бүтээгдэхүүний үйлдвэрүүд өнгөрсөн шөнө нийслэл Улаанбаатар хот руу мах зөөсөн гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд өндрөө аваад байна  

Өмнө нь Эмээлтэд муудсан мах угаахдаа ЦОГЦОС хадгалахад ашигладаг химийн хорт бодис ашигласан гэх мэдээлэл тархсан. Тодруулбал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Эмээлт дэх "Эм Ди Си Пи” ХХК-ийн мах  боловсруулах үйлдвэрт  хийсэн хяналт шалгалтаар хүний эрүүл мэндэд шууд болон шууд бусаар хор хохирол учруулж болзошгүй хэд хэдэн зөрчил илэрсэн байдаг. Боловсруулсан маханд илрэх нянгийн дээд хэмжээ 10 мянга байх ёстой бол “Эм Ди Си Пи” ХХК-ийн боловсруулсан махан дахь нянгийн хэмжээ 3000 дахин их байсан нь тогтоогдсон. 

Иймээс  Эмээлтэд үйл ажиллагаа явуулдаг 32, экспортын тусгай зөвшөөрөлтэй 60 гаруй аж ахуйн нэгж, цаашлаад хүнсний ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад шат дараатайгаар хяналт шалгалт хийж, эрүүл ахуй,  хүнсний аюулгүй байдлын улсын стандарт, норм дүрмийг сахиулж ажиллахаар болсон. Гэвч энэхүү хяналт шалгалтаас өмнө "нүүлгэн шилжүүлэх" үйл ажиллагаа явагдаж байгаад холбогдох албаныхан анхаарал хандуулж байгаа гэж найдъя. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.98.34
    2022/06/01

    Mongol huurnuud uheese

    Хариулах
    • 103.229.122.136
      2022/06/02

      Монголоос өмнө хятад чи үх