Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 оны “Залуучуудын хөгжил” хөтөлбөрийн хүрээнд дүүргийн 21 хорооны 16 нас хүрсэн залуучууд иргэний үнэмлэхээ гардан авч, андгай өргөлөө.

Иргэний андгай өргөх ёслолын зорилго нь Монгол Улсын хойч ирээдүй болсон хүүхэд, залуучуудад эх оронч үзэлтэй, ёс суртахууны өндөр соёлтой, хууль, ёс заншилаа эрхэмлэн дээдэлдэг, түүх соёлоороо бахархдаг, шудрага хуриуцлагатай иргэн болж төлөвшүүлэхэд оршдог.
Иргэний андгай өргөх ёслолын арга хэмжээг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар 5 дахь жилдээ зохион байгуулж, Хан-Уул дүүргийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Цэрэн нээж үг хэллээ. Иргэний үнэмлэхээ гардсан залуучууд “Төрт ёс, язгуур соёл, баатарлаг түүхтэй, тусгаар тогтносон Монгол Улсын эрх чөлөөт иргэн-Би Мөнх хөх тэнгэрийн дор, Мөнхөд дэгжих эх орныхоо төлөө Эв нэгдэл, эрх чөлөөг дээдлэн, Өвөг дээдсийн өндөр цадигтай, Өнөд мандах Монголынхоо төлөө Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм Хөгжил дүүрэн шударга амьдралын төлөө Эрдэм боловсролтой, энэрэнгүй журамт иргэн байж Дэлхийн энгээр Монгол нэрийг сайнаар бадраасан иргэн байхаа Ард түмэндээ андгайлж байна” хэмээн андгай уншлаа.
Дүүргийн хэмжээнд 2666 хүүхэд 16 нас хүрч байгаагаас тэдний төлөөлөл 80 залуучууд өнөөдөр иргэний үнэмлэхээ гардан авлаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол Улс болон ОХУ-ын төрийн тэргүүнүүд хэлэлцээ хийнэ
Есдүгээр сарын 1-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд хяналт, шинжилгээ хийж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
С.Бямбацогт Монголын иргэдийн ЕХ-нд зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг хүсэв
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгааллаа
Сэтгэгдэл бичигдээгүй байна