Монгол Улсын Ерөнхийлөгч Ой тогтоолтын дэлхийн аварга болсон тамирчдыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 30 дахь удаагийн Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн баг тамирчдыг хүлээн авч уулзаж, баяр хүргэв.
Өнгөрсөн хоёрдугаар сард цахимаар болсон энэ тэмцээнд 18 улсын 366 тамирчин ой тогтоолтын спортын 10 төрлөөр өрсөлдсөн байна.
Нийлбэр дүнгээр олон улсын их мастер Нармандахын Мөнхшүр Дэлхийн хошой аварга болж, олон улсын их мастер Тамирын Тэнүүн гутгаар байр эзэлсэн бол олон улсын мастер Дүүрэнбаярын Хүслэн “Бага нас”-ны ангилалд түрүүлжээ.
Монгол Улсын баг тамирчид 90 медалиас 10 алт, 12 мөнгө, 11 хүрэл, нийт 33 медаль хүртэн, 21,435 оноогоор тэргүүлж, түүхэн амжилт үзүүлсэн байна. Тэмцээнд оролцсон 19 тамирчны тав нь олон улсын мастер цолны болзол хангажээ.
Ой тогтоолт, цээж бодолт, хурдан уншлага, спорт өрөлтийн шигшээ баг олон улсын хэмжээний 60 тэмцээнээс 101 цом, 1,115 медаль хүртээд байна.
Дашрамд дурдахад Монгол Улсын баг тамирчид 2021 онд болсон олон улсын математик, физик, хими, биологийн олимпиадаас 15 медаль хүртэж, математикийн олимпиадад дэлхийн 107 орноос 11 дүгээр байранд орж, түүхэн амжилт гаргасан юм.


ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Есдүгээр сарын 1-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд хяналт, шинжилгээ хийж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
С.Бямбацогт Монголын иргэдийн ЕХ-нд зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг хүсэв
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгааллаа
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2027 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна