Хүүхдүүд жолоо барьж ноцтой осол гарган, хүний амь хохироожээ

Moderator
2022/05/27

Энэ сарын 24-ний 03.08 цагт Хан-Уул дүүргийн V хороо, Яармаг орчимд төв зам дээр баруунаас зүүн тийш чиглэлтэй явж байсан ачааны автомашин явган зорчигч 40-45 орчим насны хэн болох тодорхойгүй эрэгтэйг дайрч, амь насыг хохироосон осол гарчээ.

 Цагдаагийн байгууллагаас тухайн ослын газрын үзлэгийг хийн, шалгалтын ажиллагаа явуулах хугацаанд амь хохирогчийг бараан өнгийн суудлын машин мөргөж хэргийн газрыг орхиж явсан нөхцөл байдал тогтоогджээ. Эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулж тухайн тээврийн хэрэгслийг олж тогтооход иргэн Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн танил, насанд хүрээгүй хүүхдүүдэд тээврийн хэрэгслээ өгч явуулан, хүүхдүүд машиныг унаж явж байхдаа зам хөндлөн гарч явсан иргэнийг мөргөж ослын газрыг санаатай орхиж явсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.

 Дээрх зам тээврийн ослын шалгалтын үйл ажиллагаа явагдаж байгаа бөгөөд хохирогч эрэгтэйг хэн болох, гэр бүл, садан төрлийг тогтоохоор ажиллаж байгаа тул гэр бүл, төрөл садан дотроос алга болсон, ойрын болон удаан хугацаанд хайж байгаа хүн байвал Тээврийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтэст хандахыг хүсчээ.

 Цагдаагийн байгууллагаас жолооч, эцэг эхчүүдэд насанд хүрээгүй хүнд жолоо шилжүүлэхгүй байх, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхад анхаарч өөрсдийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмийг баримтлан хөдөлгөөнд оролцохыг анхааруулсан байна.


Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.179.25.4
    2022/05/28

    Сургуульдаа ирэхдээ төгсөх ангийн хүүхдүүд машинтай дотор нь бөөнөөрөө суучихсан өглөө хичээлдээ ирдэг болсон байна. Маш их санаа зовсон ч яг юунд вэ гэхээр хэлэх үггүй болчихсон. Бодвол 18 хүрэхээсээ өмнө жолоонд суучихаад барьж байгаа байх л даа. Арай балчир санагдаад баына бүү мэдээ.

    Хариулах
  • 66.181.184.123
    2022/05/28

    Huuhed geltgui yaliin undur uguud horih heregtei. Bolj ugvul etseg ehiin bas yallah heregtei!

    Хариулах
    • 66.181.161.13
      Өчигдөр

      Yallah durtai hvn be amidral ergej butsdeg horwoo shvv bodoltoi yuma bichej vgee tsegnewel ysin be

  • 202.126.89.167
    2022/05/28

    Яасан хүний хүүхдэд хийгээгүй хэргийн тохох гэж яваад чиний хүүхдүүд хар ангалруу уначих вийдээ Аваа Өгөөтэй орчлонд амьдарч байнаа юу ч болоо билээ?

    Хариулах
  • 66.181.165.110
    2022/05/27

    Насанд хүрээгүй хүүхдээр автомашин бариулаад осол гаргаад байгаа автомашины эзэн, ар гэрт хуулийн хариуцлага хүлээлгэдэг болмоор байна.

    Хариулах
    • 202.126.89.167
      2022/05/28

      Яасан хэрэг тохохгүй бол хүний хүүхэд Чамаас илүү байгаад байна уу? Яасан хүний хүүхдэд хийгээгүй хэргийн тохох гэж яваад чиний хүүхдүүд хар ангалруу уначих вийдээ Аваа Өгөөтэй орчлонд амьдарч байнаа юу ч болоо билээ?

  • 66.181.165.110
    2022/05/27

    Хүүхэд автомашин бариад осол гаргах их болсон, гэтэл цагдаа хуулийн байгууллага насанд хүрээгүй гэдгээр халхалаад байгаа. Ингэхээр яаж ийм төрлийн гэмт хэрэг багасгах вэ, насанд хүрээгүй хүүхэд авто осол гаргасанаас үүдэн гарсан гэмтэл, нас баралт ихсээд байна. Энэ хүмүүс чинь жолоочгүй машин явж байгаагаас ялгаагүй ш тэ.

    Хариулах
    • 192.82.78.178
      11 цагийн өмнө

      Hun alchicixsn aluurchidiig horivol taarna, busdad n surgamj bolog

    • 202.126.89.167
      2022/05/28

      Яасан хүний хүүхдэд хийгээгүй хэргийн тохох гэж яваад чиний хүүхдүүд хар ангалруу уначих вийдээ Аваа Өгөөтэй орчлонд амьдарч байнаа юу ч болоо билээ?