Ираны иргэншлээс татгалзаж Монгол Улсын иргэн болж, Токио олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн жүдоч Саид Моллаи монголын иргэншлээ сольж, Азербайжаны нэрийн өмнөөс барилдах болсон. Саид Моллаи хэдий Иранд төрсөн ч азербайжан гаралтай гэдэг. Дээр нь ижилхэн исламын шашинтай тул Азербайжанд амьдарч, бэлтгэл хийхэд Монголоос илүү дөхөм гэж буй.
Саид Моллаи, “Би сүүлийнхээ олимпод Азербайжаны нэрийн өмнөөс оролцох боломжтой болсондоо маш их баяртай байгаа. Парист би Токиогийн мөнгөн медалиасаа илүү амжилт гаргана гэж найдаж байна. Монголын жүдогийн шигшээ багт миний жинд маш сайн хоёр тамирчин байгаа. Тэдэнд олимпод оролцох боломж олгохыг би хүссэн. Азербайжаны өмнөөс барилдахад надад их тохирч байгаа. Яагаад гэвэл манай гэр бүл Азербайжан гаралтай. Би хэл, соёлыг нь мэднэ. Монголын ард түмэн, Монголын жүдо бөхийн холбоонд баярлалаа” гэсэн байдаг.
Түүнийг дөрөвдүгээр сард Болгарын Софид болсон Европын аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээнд Азербайжаны өмнөөс барилдуулах гэсэн боловч бичиг баримтаа бүрдүүлж амжаагүй. Ирэх зургаадугаар сарын 3-5-нд болох Гүржийн Их Дуулгад оролцоно гэж байсан ч энэ удаад бэлтгэл дутуу гээд барилдахгүй болжээ.
Ингээд Азербайжаны жүдо бөхийн холбооноос Саид Моллаиг ирэх сарын 24-26-нд болох Улаанбаатарын Их Дуулга тэмцээнд барилдуулхаар болсон байна.

Улаанбаатарын Их Дуулгад оролцохоор түүний найз, Израилын жүдоч Мүки Саги мэдүүлгээ өгсөн байгаа аж. Иранд байхад ньСаид Моллаиг израиль тамирчинтай барилдахыг хориглодог байсан бол Монголд байхдаа тэр Сагитай огт учраа таараагүй гэдэг. Ингээд Саид Моллаид, Мүки Саги нарын анхны учраа, барилдаан Улаанбаатарт болох магадлал өндөр байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
66.181.161.56
Нэг газраа яваад байж болдоггүй яачихсан янхан бэ...
Хариулах66.181.188.171
Ирхээр нь ал муу халтар
Хариулах124.158.96.47
Хаа хамаагүй юманд санаа зовж л байдаг. Эхнэр хүүхдээ аятайхан авч явахаа бод доо.